ЗӨСҮТ
ЗӨСТ
Тарваган тахлын тандалт шинжилгээ хийлээ
100

Баянхонгор аймгийн ЗӨСТ-ийн 2017 оны календарчилсан төлөвлөгөөний дагуу 2017 оны 06-р сарын 09-өөс 06-р сарын 20-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Буянт, Галуут сумын Цагаан туруутын цурав голомтонд тарваган тахлын тандалт шинжилгээг хийж гүйцэтгэлээ.

Төлөвлөгөөний дагуу 6 секторын 54000 га талбайд ажиллаж, 120 га-д үндсэн агуулагчийн тооллого, 12 удаа бүлийн ажиглалт, 6 удаа махчин шувуудын тооллого, 4 удаа шугаман тооллого, нийтийн хайгуул 18 удаа хийж, гулгидас цуглуулж, тарваган тахлын үндсэн болон нэмэгдэл агуулагчийн 1000 нүх үзэж гадны шимэгч цуглуулсан.

Тандалт шинжилгээгээр цагаан туруутын цурав голомтонд тарваган тахлын байгалийн голомтын идэвхжилт тайван байгаа нь тогтоогдсон.

Шинжилгээ хийх хугацаанд дээрх 2 сумын эрүүл мэндийн төв, голомтот нутагт нутаглаж байгаа 516 хүн амд тарваган тахал өвчнөөс сэргийлэх сургалт сурталчилгаа хийж,  200 ширхэг санамж материал тараан ажиллалаа.

Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2017.07.16

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter