ЗӨСҮТ
Цаг үеийн
Сэтгүүлд материал хүлээн авах тухай зар
18

“Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүл”-ийн 2017 оны 4 дэх дугаарыг ЗӨСҮТ-өөс эрхлэн гаргах болсон тул эмч, мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачид, магистр, докторын сургалтанд суралцагчдын дараах чиглэлүүдийн дагуу “Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүлд нийтлүүлэхээр ирүүлж буй материалд тавигдах шаардлага”-д нийцүүлэн боловсруулсан материалыг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл dnorov_99@yahoo.com, dnorov09@gmail.com хаягаар хүлээн авна.

Чиглэлүүд:

  • Судалгаа, шинжилгээ
    Тойм, лекц, шинжилгээ
    Эпоним нэр томъёо
    Товч мэдээ, ажиглалт
    Албаны бичиг баримт
    Зоонозын өвчний чиглэлээр ажиллаж буй болон судалгаа хийж буй эмч, мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачид та бүхнийг өргөнөөр оролцохыг уриалж байна.

“Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүлд нийтлүүлэхээр ирүүлж буй материалд тавигдах шаардлага”-ыг хавсаргав.

Хавсралтыг энд дарж татна уу.

Холбогдох лавлагааг ЗӨСҮТ-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, сэтгүүлийн редакцийн зөвлөлийн гишүүн, БУ-ны доктор Д.Цэрэнноровтой 88115664 утсаар холбогдож авна уу.

ЗӨСҮТ-ийн эрдмийн зөвлөл

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter