Онцлох
“Нэг эрүүл мэнд” салбар хоорондын үндэсний хэлэлцүүлэг болж байна
388

Дэлхий дахинд тархсан нийт халдварт өвчний 75 хувь нь зоонозын гаралтай буюу малаас хүнд халдварладаг халдварт өвчин эзэлдэг ба жилд нэгээс илүүгүй шинэ өвчлөл бүртгэгдэж дэгдэлт байдлаар хүн амын дунд тархаж байна.

Монгол улсад 2010 онд “Салбар хоорондын хамтын ажиллагааны” журам ЭМ, ХХАА-н сайд нарын хамтарсан тушаалаар батлагдаж, 2013 онд “Нэг эрүүл мэнд” салбар хоорондын үндэсний зөвлөл байгуулагдаж зоонозын халдвар, болзошгүй гамшиг осол, ноцтой байдлын үед хамтран ажиллаж байна.

Энэ хүрээнд “Нэг эрүүл мэнд: Зоонозын халдвар, Хүнсний аюулгүй байдлын хяналт-тулгамдсан асуудал”  үндэсний хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа бөгөөд  Монгол улсын хүн, малын шинэ ба сэргэж буй зоонозын халдварт өвчин, ялангуяа анзаарагддаггүй болон сэргэж буй халдварт өвчин, нянгийн тэсвэржилтийн өнөөгийн байдал хүнсний аюулгүй байдалд үзүүлж болзошгүй эрсдэлийг үнэлэх, авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ, бодлого чиглэлийн түвшинд үнэлгээ өгч зөвлөмж гаргахаар хэлэлцүүлж байна.

Энэхүү зөвлөгөөн ЭМЯ, ХХААХҮЯ, БОАЖЯ, ДЭМБ, МХЕГ, ОБЕГ, МЭҮГ, СХЗҮТ, ЗӨСҮТ, ХӨСҮТ, НЭМҮТ, МЭХ, УМЭАЦТЛ, МЭЭБСБУЛ, ХАБҮЛЛ, БИОКОМБИНАТ ТӨААТУҮГ, ХААИС-ийн МЭС, АШУҮИС, Нийслэл болон 21 аймгийн МЭА болон Зоонозын халдварт өвчин судлалын төв, ХХААБ, АХБ-ны төсөл, ДБ-ны төсөл, ШХА-ын төсөл, ЖАЙКА төсөл, ДЗАХС, Анчдын нийгэмлэг зэрэг мэргэжлийн байгууллагуудыг хамарсан өргөн цар хүрээтэй болж байна.

Нийтлэсэн огноо: 2017.11.13

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter