Шуурхай удирдлагын нэгж
Шуурхай удирдлагын нэгжийн мэдээ (2017.06.15)
364

МОНГОЛ УЛСАД
Зоонозын шалтгаант үйл явдал
Зоонозын халдварын хүний өвчлөлийн мэдээлэл:
Хачгаар дамжих халдварт өвчний мэдээлэл
2017 оны 6-р сарын 15-ны өдрийн байдлаар буюу тархвар судлалын тандалтын 24 долоо хоногт хачгаар дамжих халдварт өвчний нийт 983 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үе (471)-ээс 2.1 дахин өндөр үзүүлэлттэй бүртгэгдсэн байна. Тандалтын 24-р долоо хоногт сэжигтэй тохиолдол 21 бүртгэгдсэн байна.

Эх сурвалж: ЗӨСҮТ

Малын боом өвчин:
Архангай аймаг Өндөр-Улаан сум, Баянгол багийн “Цуурайн-Ам” гэх газар малчин өрх “Б”-ийн 24 үхэр мал, амьтны гоц халдварт боом өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.10-ны өдөр боомоор өвчилсөн болох нь тогтоогдсон байна.

Эх сурвалж: ОБЕГ

Боомын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол:

Нас, хүйс 60 настай, эрэгтэй
Хөдөлмөр эрхлэлт Малчин
Байнгын оршин суугаа хаяг Булган аймаг Могод сум
Тархвар судлалын холбогдол –  Ноос ноолуур, өтөг бууц, үхсэн мал төхөөрсөн, өвчсөн, нядалсан тохиолдол байхгүй

–  Тухайн газар өмнө нь хүн, малын боомын өвчлөл бүртгэгдэж байгаагүй

Шинж тэмдэг илэрсэн огноо 2017.06.05
Эмнэлэгт үзүүлсэн/Эмнэлэгт хэвтсэн 2017.06.07  ХӨСҮТ, хэвтсэн
Эмнэлзүйн шинж тэмгүүд Зүүн хөлийн шилбээр тойрон тууралт гарч, цэврүүтсэн, харалсан.
Лабораторийн шинжилгээнд Цус, шархны тав, шархны арчдас
Шинжилгээний дүн Нян харах шинжилгээгээр боомын савханцар харагдаагүй.

Нян судлал, болон молекул биологийн шинжилгээ хийгдэж байна.

ОЛОН УЛСАД
Холер өвчний дэгдэлт: Судан, Кени, Нипал

2017 оны 05 дугаар сараас хойш  холер өвчний сэжигтэй тохиолдол  23771, нас баралт  820-д хүрсэн байна

Халдварт өвчний нэр Дэгдэлт гарсан улс Дэгдэлт гарч эхэлсэн Дэгдэлт мэдээлсэн

 

Сэжигтэй тохиолдлын тоо Нас баралтын тоо
Холер Судан 2017.05 сар 2017.06.11 23766 820
Кени 2017.06.07 2017.06.09 4
Нипал 2017.05.29 2017.06.13 1

Эх сурвалж: http://www.promedmail.org/

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter