ЗӨСҮТ
Шуурхай удирдлагын нэгж
Шуурхай удирдлагын нэгжийн мэдээ (2017.09.11)
13

МОНГОЛ УЛСАД
Зоонозын шалтгаант үйл явдал
Зоонозын халдварын хүний өвчлөлийн мэдээлэл:
Зоонозын халдварын хүний өвчлөлийн тохиолдол тархвар судлалын 36 дах 7 хоног 09 сарын 11-ний байдлаар бүртгэгдээгүй байна.

Эх сурвалж: ЗӨСҮТ

Мэрэгч амьтны дуудлага:
2017 оны 9-р сарын 11 тархвар судлалын 36 дах 7 хоногын байдлаар мэрэгч амьтны нийт 55 удаагийн дуудлагад ажиллаж зоонозын шалтгаант өвчний тархвар судлалын холбогдол, халдварын эрсдэлийг тодорхойлж, тухайн газар бүрт халдваргүйтгэл хийсэн.

Эх сурвалж: ЗӨСҮТ

Мал амьтны өвчлөл: Шүлхий
Дорнод аймаг Булган сум, Чулуут багийн “Туг-Уул” гэдэг газар Төв аймгийн Жаргалант сумын харьяат малчин “Г”-ын 4 үхэрт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, тус сумын малын эмчийн 09.09-ний өдрийн эмнэлзүйн үзлэгээр “Шүлхий” өвчин болох нь тогтоогдсон. Тус сумын Засаг даргын 2017.09.09-ний өдрийн А/117 дугаар захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоосон. Өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д илгээсэн шинжилгээний хариу гараагүй байна. 09.10-ны өдрийн байдлаар 85 малыг тусгаарласан.
Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хорооны Баруун турууны 17 гудамжны 13 тоотод оршин суух иргэн “М”-ын 3 үхэрт 09.09-ний өдөр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрсэн. Өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д хүргүүлсэн, шинжилгээний хариу гараагүй байна.
Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг, Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны “Био компинат”-ын Малчны 8 дугаар гудамжны 5 тоотод оршин суух иргэн “Д”-ын 41 үхрээс, 2 үхэрт 09.07-ны өдөр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчиний шинж тэмдэг илэрч, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 09.09-ний өдрийн хариугаар “Шүлхий” өвчин болох нь тогтоогдсон. 09.11-ний өдрийн байдлаар 7 үхрийг устгасан.

Эх сурвалж: ОБЕГ

ОЛОН УЛСАД
Зоонозын шалтгаант үйл явдал

Зоонозын халдварын хүний өвчлөлийн мэдээлэл бүртгэгдээгүй.

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter