ЗӨСҮТ
Шуурхай удирдлагын нэгж
Шуурхай удирдлагын нэгжийн мэдээ (2017.09.13)
48

МОНГОЛ УЛСАД
Зоонозын шалтгаант үйл явдал
Зоонозын халдварын хүний өвчлөлийн мэдээлэл бүртгэгдээгүй.

Эх сурвалж: ЗӨСҮТ

Мэрэгч амьтны дуудлага:
Тархвар судлалын 37 дахь 7 хоног 2017 оны 09-р сарын 13-ны өдрийн байдлаар мэрэгч амьтны 2 удаагийн дуудлагад ажиллаж зоонозын шалтгаант өвчний тархвар судлалын холбогдол, халдварын эрсдэлийг тодорхойлж, тухайн газар бүрт халдваргүйтгэл хийсэн.

Эх сурвалж: ЗӨСҮТ

Мал амьтны өвчлөл: Шүлхий
Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хорооны Баруун турууны 17 гудамжны 13 тоотод оршин суух иргэн “М”-ын 3 үхэрт 2017.09.07-ны өдөр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлэхэд “Шүлхий” өвчин болох нь тогтоогдсон. Тус дүүргийн Засаг даргын 2017.09.11-ний өдрийн А/429 дүгээр захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон холбогдох байгууллагууд шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна.
Дорнод аймаг Хөлөнбуйр сум, Баян-Өлзийт багийн “Өлзийтийн хөндий” гэдэг газар 2017.09.07-ны өдөр малчин “Б”-ны 10, “Э”-ийн 1, “Ө”-ийн 1, “Ч”-ийн 1, нийт 4 өрхийн, 13 үхэр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэгтэй өвчилсөнөөс сорьц авч 2017.09.11-ний өдөр УМЭАЦТЛ-д хүргүүлсэн шинжилгээний хариу гараагүй байна. Тус сумын Засаг даргын 2017.09.08-ны өдрийн А/77 дугаар захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоож өвчилсөн 13 малыг тусгаарлсан байна.

Эх сурвалж: ОБЕГ

ОЛОН УЛСАД
Зоонозын шалтгаант үйл явдал
Зоонозын халдварын хүний өвчлөлийн мэдээлэл бүртгэгдээгүй.
Мал амьтны өвчлөлийн мэдээлэл:
Африкийн гахайн халуурал: Латив улс
Латив улсад гахайн дунд “гахайн халуурал” өвчлөл гарснийг 2017 оны 09-р сарын 12-ны өдөр мэдээлсэн байна. Уг голомтод 9 гахай байснаас 4 нь халдвар авч өвчилсөн байна. Тус улсын мал эмнэлгийн салбарын мэргэжилтнүүд 9 гахайг устгал хийж халдварыг цааш тархахаас сэргийлсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулан ажиллаж байна.

Эх сурвалж: http://www.oie.int

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter