ЗӨСҮТ
Шуурхай удирдлагын нэгж
Шуурхай удирдлагын нэгжийн мэдээ (2017.09.14)
15

МОНГОЛ УЛСАД
Зоонозын шалтгаант үйл явдал
Зоонозын халдварын хүний өвчлөлийн мэдээлэл
Хачгаар дамжих халдварт өвчин:
2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар буюу тархвар судлалын тандалтын 37 дахь долоо хоногт хачгаар дамжих халдварт өвчний нийт 1258 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үе (678)-ээс 1.9 дахин өндөр үзүүлэлттэй байна. Тандалтын 37-р долоо хоногт 9 сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдсэн байна.

Эх сурвалж: ЗӨСҮТ

Мал амьтны өвчлөлийн мэдээлэл.
Мал амьтны өвчлөл: Шүлхий
Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын, 1 дүгээр багийн “Зүүн холбоо” гэдэг газар Төв аймгийн Аргалант сумын харьяат малчин “О”ын 24 үхэрт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, тус сумын малын эмчийн 2017.09.12-ны өдрийн эмнэлзүйн үзлэгээр “Шүлхий” өвчин болох нь тогтоогдсон. Тус сумын Засаг даргын 2017.09.12-ны өдрийн А/95 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоож 2017.09.13-ны өдрийн байдлаар өвчилсөн 24 үхрийг тусгаарласан байна.

Эх сурвалж: ОБЕГ

ОЛОН УЛСАД
Зоонозын шалтгаант үйл явдал

Зоонозын халдварын хүн, малын өвчлөлийн мэдээлэл бүртгэгдээгүй.

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter