Шуурхай удирдлагын нэгж
Шуурхай удирдлагын нэгжийн мэдээ (2017.10.11)
193

МОНГОЛ УЛСАД
Зоонозын шалтгаант үйл явдал
Зоонозын өвчний сэжигтэй тохиолдол:
2017 оны 10-р сарын 10-аас 10-р сарын 11-ний хооронд галзуу өвчний эрсдэлд өртсөн, хачигт халдварын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.

Мэрэгч амьтны дуудлага:
2017 оны 10-р сарын эхний 10 хоногийн байдлаар Улаанбаатар хот орчимд мэрэгч амьтны 73 удаагийн дуудлаганд ажилласан байна. 2017 оны 10-р сарын 10-ны өдөр “Эмээлт” шалган нэвтрүүлэх товчооноос хураагдсан 2 ширхэг тарваганы дуудлагын дагуу үйлчилж, хариу арга хэмжээ авч ажиллав.

Эх сурвалж: ЗӨСҮТ

ОЛОН УЛСАД
Зоонозын шалтгаант үйл явдал
Боомын сэжигтэй: Намибиа
Мохембо хотын ойролцоох Зэрлэг амьтдын үндэсний парк буюу Окаванго гол дагуу 100 орчим усны үхэр үхсэн байсныг олж илрүүлэн малын эмч нар үхлийн шалтгааныг тогтоохоор тандалт судалгааг хийж эхэлсэн байна. Одоогоор үхлийн шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд олон нийтэд голын дагуух үхсэн амьтдаас сэргийлэх, эдгээр нь боом өвчнөөр өвчилсөн байх магадлалтайг сануулсан байна.

Эх сурвалж: http://www.bbc.com

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter