Шуурхай удирдлагын нэгж
Шуурхай удирдлагын нэгжийн мэдээ (2017.10.16)
275

МОНГОЛ УЛСАД
Зоонозын шалтгаант үйл явдал
Зоонозын өвчний сэжигтэй тохиолдол:
2017 оны 10-р сарын 11-ээс 10-р сарын 12-ны хооронд зоонозын өвчний хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.
Мэрэгч амьтны сэжигтэй дуудлага:
2017 оны 10-р сарын 16-ны өдрийн байдлаар Улаанбаатар хот орчимд мэрэгч амьтны 76 удаагийн дуудлаганд ажилласан байна. 2017 оны 10-р сарын 15-ны өдөр “Эмээлт” шалган нэвтрүүлэх товчооноос 24 ширхэг тарвага хураагдсан тухай дуудлагын дагуу үйлчилж, хариу арга хэмжээ авч ажиллав.

Эх сурвалж: ЗӨСҮТ

ОЛОН УЛСАД
Зоонозын шалтгаант үйл явдал
Тарваган тахал: Мадагаскар, Сейшели
2017 оны 08-р сараас хойш Мадагаскарын томоохон хотуудад тарваган тахлын дэгдэлт газар авч байна. 2017 оны 10-р сарын 12-ны байдлаар 61 тохиолдлыг 6 дүүргээс мэдээлсэн байна.
2017 оны 08-р сарын 01-ээс 10-р сарын 12-ны хооронд нийт 684 тохиолдол (сэжигтэй, магадгүй, батлагдсан) 57 нас баралт (нас баралтын түвшин 8.3%) бүртгэгдсэн байна. Мэдээлэгдсэн тохиолдлуудын 474 уушгины хэлбэрийн тахал, 156 булчирхайн хэлбэрийн тахал, 1 үжил хэлбэрийн, 54 тодорхойгүй байна. Дэгдэлт эхэлснээс хойш халдвар авсан 15 эрүүл мэндийн ажилтан байна.
2017 оны 10-р сарын 10-нд уушгины хэлбэрийн тарваган тахлын магадгүй тохиолдлыг Сейшелийн (Мадагаскарын зүүн хойд хэсэгт Энэтхэгийн далайд байрладаг Сейшели арлууд) ЭМЯ-наас ДЭМБ-д мэдээлсэн байна.
Тус тохиолдол нь 34 настай эрэгтэй. 2017 оны 10-р сарын 06-нд Мадагаскар улсаар аялаад ирсэн өгүүлэмжтэй. 2017 оны 10-р сарын 09-нд өвчтөнд шинж тэмдэг эхэлсэн. Эмнэлзүйн өгүүлэмжээр Мадагаскарт уушгины хэлбэрийн тарваган тахлын халдварын сэжигтэй өвчтөнтэй ойр байсан байж болзошгүй хэмээн үзэж байна. Өвчтөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ба одоогоор биеийн байдал тогтвортой байна. Мөн өвчтөнтэй ойрын 8 хавьталд шинж тэмдэг илэрсэн тул тусгаарлажээ. 2017 оны 10-р сарын 11-нд түргэвчилсэн сорилоор эерэг хариу гарч, лавлагаа лабораторид баталгаажуулсан байна. Мөн Франц улсын Парисын Пастер хүрээлэнд илгээж баталгаажуулсан байна. 2017 оны 10-р сарын 13-ны хамгийн сүүлийн хяналтын дүнд уг өвчтөний хавьтал байж магадгүй 320, хамт ниссэн 41 зорчигч, гэр бүлийн 12 гишүүд, Ансе Бойлеа эрүүл мэндийн төвийн 18 ажилтан болон тус эмнэлгийн хэвтэн эмчлүүлэгч нарыг илрүүлээд байгаа ба эдгээр бүх хүмүүсийг урьдчилан сэргийлэх сургалтанд хамруулж, антибиотик эмчилгээ хийсэн байна.

Эх сурвалж: www.who.int

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter