ЗӨСҮТ
Шуурхай удирдлагын нэгж
Шуурхай удирдлагын нэгжийн мэдээ (2017.11.20)
24

МОНГОЛ УЛСАД
Зоонозын шалтгаант үйл явдал
Зоонозын өвчний сэжигтэй тохиолдол:
2017 оны 11-р сарын 18-аас 11-р сарын 20-ны өдрийн хооронд зоонозын өвчний хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.

Мэрэгч амьтны сэжигтэй дуудлага:
2017 оны 11-р сарын 19-ний өдрийн байдлаар Улаанбаатар хот орчимд мэрэгч амьтны 80 удаагийн дуудлаганд ажилласан байна. 2017 оны 11-р сарын 19-ний өдөр СБД-ийн 2-р хороо, 1-а байрны дэргэд 2 ширхэг хөлдүү тарваганы туламны үлдэгдэл байна гэх дуудлагын дагуу үйлчилж, хариу арга хэмжээ авч ажиллав.

Эх сурвалж: ЗӨСҮТ

ОЛОН УЛСАД
Зоонозын шалтгаант үйл явдал
Тарваган тахал: Мадгаскар улс
2017 оны 08-р сараас 11-р сарын 10 хүртэлх хугацаанд 2119 тохиолдол тарваган тахал өвчнөөр өвчилж, 171 хүн нас барсан байна. Нийт мэдээлэгдсэн тохиолдлын 76 хувь нь уушигны, 15 хувь нь булчирхайн хэлбэрээр өвчилжээ.

Эх сурвалж: www.who.int

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter