Шуурхай удирдлагын нэгж
Шуурхай удирдлагын нэгжийн мэдээ (2017.11.22)
112

МОНГОЛ УЛСАД
Зоонозын шалтгаант үйл явдал
Зоонозын өвчний сэжигтэй тохиолдол:
Галзуу өвчний эрсдэлд өртсөн тохиолдол
2017 оны 11-р сарын 22-ны өдрийн байдлаар буюу тархвар судлалын тандалтын 47 дахь долоо хоногт галзуу өвчний эрсдэлд өртсөн нийт 145 тохиолдол бүртгэгдсэн байна. Тандалтын 47 дахь долоо хоногт эрсдэлд өртсөн 1 тохиолдол нэмж бүртгэгдсэн байна.

Эх сурвалж: ЗӨСҮТ

ОЛОН УЛСАД
Зоонозын шалтгаант үйл явдал
Шувууны томуугийн A(H5N6) вируст халдвар, хүний өвчлөл: БНХАУ
Тус улсын Гуанши хотын эрүүл Мэндийг хамгаалах төвд шувууны томуугийн А(H5N6) вируст халдварын хүний өвчлөлийн 1 тохиолдол бүртгэгдсэн тухай Гэр бүл төлөвлөлт эрүүл мэндийн үндэсний хорооноос мэдээлсэн байна.
2014-2017 оны хооронд БНХАУ-д шувууны томуугийн A(H5N6) вируст халдварын хүний өвчлөлийн нийт 17 тохиолдол бүртгэгдсэн байна.

Эх сурвалж: http://www.promedmail.org/

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter