Шуурхай удирдлагын нэгж
Шуурхай удирдлагын нэгжийн мэдээ (2017.12.21)
650

МОНГОЛ УЛСАД
Зоонозын шалтгаант үйл явдал
Зоонозын өвчний сэжигтэй тохиолдол:
Хачгаар дамжих халдварт өвчин:
2017 оны 12-р сарын 21-ний өдрийн байдлаар буюу тархвар судлалын тандалтын 51 дэх долоо хоногт хачгаар дамжих халдварт өвчний нийт 1275 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үе (705)-ээс 1.8 дахин өндөр үзүүлэлттэй байна. Тандалтын 51 дэх долоо хоногт 1 сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдсэн байна.

Эх сурвалж: ЗӨСҮТ

Мал амьтны галзуу өвчин:
Өвөрхангай аймаг, Төгрөг сум Сайн төгрөг багийн “Дөрөлж” гэх газар малчин өрх “Ө”-ын 1 тэмээ 2017.12.19-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхсэн тул дээж авч МЭАЦЛ-д шинжлэхэд 2017.12.20-ны өдрийн 17-279 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь тогтоогдож тус сумын Засаг даргын 2017.12.20-ны өдрийн А/98 дугаар захирамжаар 14 хоногийн хугацаатай хязгаарлалтын дэглэм тогтоосон байна.

Эх сурвалж: ОБЕГ

ОЛОН УЛСАД
Зоонозын шалтгаант үйл явдал
Зоонозын халдварын өвчлөлийн мэдээлэл:
2017 оны 12-р сарын 10-ны өдрийн байдлаар Танзани улсад холерийн дэгдэлтийн тохиолдлын тоо 32840 хүрч 521 нас баралт бүртгэгдсэн байна.

Эх сурвалж: www.who.int

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter