Шуурхай удирдлагын нэгж
Шуурхай удирдлагын нэгжийн мэдээ (2018.01.10)
98

МОНГОЛ УЛСАД
Зоонозын шалтгаант үйл явдал
Боомын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол:

Нас, хүйс Өвчтөн “Ч” 43 настай, эрэгтэй
Халдвар авсан газар Дорнод аймаг Булган сум, Нарийн гол
Шинж тэмдэг илэрсэн огноо 2017.12.29
Эмнэлэгт үзүүлсэн/Эмнэлэгт хэвтсэн 2018.01.09, Дорнод аймгийн БОЭТ халдвартын тасагт хэвтсэн
Тархвар судлалын холбогдол 2017 оны 12-р сарын 28-ны үед аймгийн төвөөс 52 км зайд Булган сумын Нарийн гол гэх газар айлд очиход 2-3 ямаа үхсэн байсныг хаясан.
Эмнэлзүйн шинж тэмдэг Халуурсан, баруун гарын дунд хуруун дээр жижиг цэврүү гарсан, хавагнасан.
Лабораторийн шинжилгээ Өвчтөнөөс шарх, шархны арчдас, цус зэрэг сорьцийг авч, бичил харах шинжилгээг хийсэн. Шинжилгээгээр өвчтөний сорьцонд Грам эерэг савханцар цөөн тоотой харагдана.

Эх сурвалж: ЗӨСҮТ

ОЛОН УЛСАД
Зоонозын шалтгаант үйл явдал
Зоонозын халдварын өвчлөлийн мэдээлэл:
Шувууны томуугийн A(H5N6) вируст халдвар, хүний өвчлөл: БХНАУ, Фужиан муж
Тус улсын үндэсний эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн хорооноос Фужиан мужид шувууны томуугийн A(H5N6) вируст халдварийн хүний өвчлөлийн батлагдсан 1 тохиодлыг мэдээлсэн. Уг тохиолдол нь 3 настай эмэгтэй, амьд шувуутай харьцсан өгүүлэмжтэй байна.

Эх сурвалж: http://www.info.gov.hk/gia/general/201801/06/P2018010600498.htm

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter