ЗӨСҮТ
Шуурхай удирдлагын нэгж
Шуурхай удирдлагын нэгжийн мэдээ (2018.01.15)
144

МОНГОЛ УЛСАД
Зоонозын шалтгаант үйл явдал
Боомын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол:
2017 оны 12-р сарын 29-ний өдрөөс Дорнод аймгийн Булган сумын харьяат өвчтөн “Ч” (43 настай, эрэгтэй) халуурч, баруун гарын дунд хуруунд дээр шарх гарч, аймгийн БОЭТ-ийн халдвартын тасагт эмчлэгдэж байна. Өвчтөн “Ч” нь 12-р сарын 28-ны өдөр үхсэн ямаанд хүрсэн өгүүлэмжтэй.
Молекул биологи, нян судлалын шинжилгээгээр боомын үүсгэгчийн өвөрмөц ген тодорхойлогдоогүй, боом төст колони ургалтгүй.
Эмнэлзүй, тархвар судлал, лабораторийн шинжилгээгээр онош үгүйсгэгдэв.

Эх сурвалж: ЗӨСҮТ

Мал амьтны өвчлөл: Боом
Завхан аймаг, Шилүүстэй сум, Хөгжил багийн “Дэржингийн-Аараг” гэдэг газар (сумын төвөөс баруун тийш 18 км-т) малчин өрх “Б”-ын 2 үхэр 01-р сарын 05-ны өдөр мал, амьтны гоц халдварт ’’Боом’’ өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул 01-р сарын 06-ны өдөр дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд боом өвчин болох нь батлагдсан байна.

Эх сурвалж: ОБЕГ

ОЛОН УЛСАД
Зоонозын шалтгаант үйл явдал
Зоонозын халдварын өвчлөлийн мэдээлэл:
MERS-CoV-т халдвар: Малайз улс
Малайз улсад оршин суух 55 настай эрэгтэй, 2017 оны 12-р сарын 20-нд Риадад тэмээний фермд аялах үедээ халдвар авсан байна. 12-р сарын 24-ны өдөр шинж тэмдэг илэрсэн ба Малайз улсад эмнэлэгт хэвтсэн байна.

Эх сурвалж: www.who.int

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter