ЗӨСҮТ
Шуурхай удирдлагын нэгж
Шуурхай удирдлагын нэгжийн мэдээ (2018.01.16)
31

МОНГОЛ УЛСАД
Зоонозын шалтгаант үйл явдал
Боомын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол:

Нас, хүйс Өвчтөн “Н” 28 настай, эрэгтэй
Халдвар авсан газар Ховд аймаг Буянт сум, Нарийн гол
Шинж тэмдэг илэрсэн огноо 2018.01.12
Эмнэлэгт үзүүлсэн/Эмнэлэгт хэвтсэн 2018.01.15, Ховд аймгийн БОЭТ халдвартын тасагт үзүүлсэн
Тархвар судлалын холбогдол 2018 оны 1-р сарын 10-ны өдөр хөрс янзалсан, өмнөх өдөр баруун гарын эрхий хурууны төгсгөл хэсэгт улаан гүвдрүү гарсан.
Эмнэлзүйн шинж тэмдэг Баруун гарын эрхий хурууны ард хэсэг хавдсан, идээлсэн шархтай, шархны эргэн тойронд улайсан.
Лабораторийн шинжилгээ Ховд аймгийн ЗӨСТ-д өвчтөнөөс шархны идээ, цус зэрэг сорьцыг авч, бичил харах шинжилгээ үргэлжилж байна.

Эх сурвалж: ЗӨСҮТ

Мал, амьтны өвчлөл:
Хөвсгөл аймаг, Түнэл сум, Баян-Эрхэт багийн малчин “Б”-ын хотонд 2018.01.12-ны өдөр мал, амьтны халдварт ’’Галзуу’’ өвчний шинж тэмдэгтэй 1 үнэг орж ирснийг алж устгаж, тархинаас дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тогтоогдсон байна. Аймгийн Засаг даргын 2018.01.15-ны өдрийн А/05 дугаар захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоосон. 2018.01.15-ны өдрийн байдлаар 7 нохойг вакцинжуулж, 120 м2 талбайд ариутгал халдваргүйтгэл хийсэн байна.

Эх сурвалж: ОБЕГ

ОЛОН УЛСАД
Зоонозын шалтгаант үйл явдал
Зоонозын халдварын өвчлөлийн мэдээлэл:
Холер: Бүгд Найрамдах Нэгдсэн Танзани улс
2015 оны 08-р сарын 05-ны өдрөөс 2018 оны 01-р сарын 07-ны хооронд Бүгд Найрамдах Нэгдсэн Танзани улсын 26 мужид холер өвчний нийт 33421 тохиолдол 542 нас баралт бүртгэгдсэн байна. (Нас баралтын түвшин 1.62%)

Эх сурвалж: www.who.int

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter