Шуурхай удирдлагын нэгж
Шуурхай удирдлагын нэгжийн мэдээ (2018.01.17)
94

МОНГОЛ УЛСАД
Зоонозын шалтгаант үйл явдал
Боомын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол:

Нас, хүйс                                  Өвчтөн “Н” 28 настай, эрэгтэй
Халдвар авсан газар            Ховд аймаг Буянт сум, Нарийн гол
Шинж тэмдэг илэрсэн огноо 2018.01.12  
Эмнэлэгт үзүүлсэн/Эмнэлэгт хэвтсэн 2018.01.15, Ховд аймгийн БОЭТ халдвартын тасагт үзүүлсэн
Тархвар судлалын холбогдол 2018 оны 1-р сарын 10-ны өдөр малын хөрс, бууц янзалсан, өмнөх өдөр баруун гарын эрхий хурууны төгсгөл хэсэгт улаан гүвдрүү гарсан.
Эмнэлзүйн шинж тэмдэг Баруун гарын эрхий хурууны ард хэсэг хавдсан, идээлсэн шархтай, шархны эргэн тойронд улайсан.
Биеийн байдал Дунд зэрэг, халуунгүй, зовиургүй шархны хавдар буусан.
Лабораторийн шинжилгээ Ховд аймгийн ЗӨСТ өвчтөнөөс шархны идээ, цус зэрэг сорьцыг авч, лабораторийн шинжилгээ хийгдэж байна.

Эх сурвалж: ЗӨСҮТ

Мал, амьтны өвчлөл:
Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Алтангадас багийн “Нурамт” гэдэг газар тус сумын харъяат малчин А-ын хотонд 01.12-ны өдөр ’’Галзуу’’ өвчний шинж тэмдэг бүхий 1 үнэг орж, нохойд хазуулж үхсэн тул үнэгний тархинаас дээж авч АМЭАЦЛ-д шинжлүүлэхэд лабораторийн шинжилгээгээр мал амьтны “Галзуу” өвчин болох нь батлагдсан байна. Тус сумын Засаг даргын 01.15-ны өдрийн А/03 тоот захирамжаар хязгаарлалт тогтоосон. 01.15-ны өдрийн байдлаар үнэгний сэг зэмийг устгаж, 1 өрхийн 350 малыг вакцинжуулж, 1200 м2 талбайд халдваргүйтгэл хийсэн байна.

Эх сурвалж: ОБЕГ

ОЛОН УЛСАД
Зоонозын шалтгаант үйл явдал
Зоонозын халдварын өвчлөлийн мэдээлэл:

Олон улсад зоонозын шалтгаант хүний өвчлөлийн тохиолдол бүртгэгдээгүй байна.

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter