Шуурхай удирдлагын нэгж
Шуурхай удирдлагын нэгжийн мэдээ (2018.01.18)
106

МОНГОЛ УЛСАД
Зоонозын шалтгаант үйл явдал
Галзуу өвчний эрсдэлд өртсөн тохиолдол:
2018 оны 01-р сарын 18-ны өдрийн байдлаар буюу тархвар судлалын тандалтын 3 дахь долоо хоногт галзуу өвчний эрсдэлд өртсөн нийт 9 тохиолдол бүртгэгдсэн ба тандалтын 3 дахь долоо хоногт эрсдэлд өртсөн 1 тохиолдол нэмж бүртгэгдсэн байна.

Эх сурвалж: ЗӨСҮТ

Мал, амьтны өвчлөл:
Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн харьяат малчин “Э”-ын хотонд 2018.01.05-ны өдөр’’Галзуу’’ өвчний шинж тэмдэгтэй 1 үнэг орсныг алж устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2018.01.17-ны өдрийн 1 дүгээр хариугаар “Галзуу” өвчин болох нь тогтоогдсон байна. Аймгийн засаг даргын 2018.01.17-ны өдрийн А/05 дугаар захирамжаар хязгаарлалт тогтоосон. Хяналтын 1 цэгт 5 хүн, 1 техник хэрэгсэлтэй ажиллаж, 80 м2 талбайд ариутгал халдваргүйтгэл хийсэн байна.

Эх сурвалж: ОБЕГ

ОЛОН УЛСАД
Зоонозын шалтгаант үйл явдал
Зоонозын халдварын өвчлөлийн мэдээлэл:
Шувууны томуугийн A(H5N2) вируст халдвар, шувууны өвчлөл: БНХАУ, Тайвань
Тус улсын Хүнс, хөдөө аж ахуйн яамны Мал эмнэлгийн албаны дарга Tai-Hwa Shih-ийн мэдээлсэнээр шувууны томуугийн A(H5N2) вируст халдвараар өртөмхий 25970 шувуу байснаас 3748 шувуу өвчилсөн байна.

Эх сурвалж: www.oie.int

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter