ЗӨСҮТ
Шуурхай удирдлагын нэгж
Шуурхай удирдлагын нэгжийн мэдээ (2018.02.12)
16

МОНГОЛ УЛСАД
Зоонозын шалтгаант үйл явдал
Зоонозын өвчний сэжигтэй тохиолдол:
2018 оны 02 дугаар сарын 09-12-ны өдрийн хооронд зоонозын халдварын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй

Боомын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол:
Дорнод аймгийн Хэрлэн суманд гарсан “Боом”-ын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол. Өвчтөн “Б” 45 настай, эмэгтэй. 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 1000 цагт ЗӨСҮТ-ийн лавлагаа лабораторт шинжилгээний материалыг хүлээн авч шинжилгээ эхэлсэн. Молекул биологи, нян судлалын шинжилгээгээр боомын үүсгэгчийн өвөрмөц ген тодорхойлогдоогүй, боом төст колони ургалтгүй.
Эмнэлзүй, тархвар судлал, лабораторийн шинжилгээгээр онош үгүйсгэгдэв.

Эх сурвалж: ЗӨСҮТ

Мал, амьтны шүлхий өвчин
Сүхбаатар аймаг, Онгон сум Хавирга баг Тус багийн харьяат малчин “О”-ын 11 үхэрт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, малын эмчийн эмнэлзүйн үзлэгээр тогтоогдсон. Тус сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон. Өвчилсөн 11 үхрийг устгаж, 150 үхрийг вакцинжуулсан байна.

Төв аймаг, Баянцагаан сум Өлзийт багийн “Жаал толгой” гэдэг газар Тус сумын харьяат малчин “М”-ын 10 үхэр “Х”-ын 3 үхэр, тус аймгийн Сэргэлэн сумын харьяат малчин “Ү”-ын 3 үхэрт “Шүлхий” өвчиний шинж тэмдэг илэрч, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчин болох нь батлагдсан. Тус сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон. Голомтын бүсэд 14 айл өрхийн 598 үхэр, 7820 хонь, 5500 ямаа, нийт 13918 мал байгаагаас өвчилсөн 17 малыг устгасан.

Эх сурвалж: ОБЕГ

ОЛОН УЛСАД
Зоонозын шалтгаант үйл явдал
Зоонозын халдварын өвчлөлийн мэдээлэл:
Шувууны томуу A/H5N1 : Камбож
01 дүгээр сарын 30-ны өдөр шувууны томуугийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 2 дугаар сарын 01-ний лабораторийн шинжилгээгээр шувууны томуугийн /A/H5N1/ халдвар болох нь батлагдсан. Нийт 77 шувуу өртөмхий байснаас 14 тохиолдол өвчилж үхсэн ба 63 шувууг устгаж улс доторх зорчих хөдөлгөөний хяналтыг сайжруулах, хязгаарлалтын дэглэм тогтоох, халдваргүйтгэлийн арга хэмжээг авч ажилласан байна.

Эх сурвалж: http://www.oie.int

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter