Шуурхай удирдлагын нэгж
Шуурхай удирдлагын нэгжийн мэдээ (2018.02.13)
95

МОНГОЛ УЛСАД
Зоонозын шалтгаант үйл явдал
Зоонозын халдварын хүний өвчлөлийн мэдээлэл:
2018 оны 02 дугаар сарын 12-13-ны өдрийн хооронд зоонозын өвчний хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.

Эх сурвалж: ЗӨСҮТ

Мал, амьтны шүлхий өвчин
Дундговь аймаг, Дэлгэрцогт сумын 2 дугаар багийн “Цахиурт” гэдэг газар Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харъяат малчин “Б”-ны 35 үхэрт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, тус сумын малын эмчийн эмнэлзүйн үзлэгээр тогтоогдсон. Тус сумын Засаг даргын захирамжаар хорио цээр дэглэм тогтоосон. Голомтын бүсэд 4 өрхийн 41 адуу, 171 үхэр, 1324 хонь, 1398 ямаа, нийт 2934 толгой мал байгаагаас өвчилсөн 35 үхрийг устгасан байна.

Эх сурвалж: ОБЕГ

ОЛОН УЛСАД
Зоонозын шалтгаант үйл явдал
Зоонозын халдварын өвчлөлийн мэдээлэл:
Норо вирүст халдвар: Солонгос улс
2018 оны өвлийн олимпын наадмыг зохион байгуулагч Солонгос улсад “Norovirus”-т халдварын 159 тохиолдол бүртгэгдээд байгаа талаар мэдээлсэн байна. Тус наадмын зохион байгуулагчдын зүгээс дэгдэлтийг хяналтдаа авсан талаар мэдээлсэн хэдий ч дахин 20 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. “Norovirus” нь халдварлалтын зэрэг маш өндөр бөгөөд суулгалт, бөөлжилт, ходоод гэдэсний хямралын шинжээр илэрдэг ихэвчлэн бохирлогдсон хоол хүнс, ус, өвчилсөн хүн, бохирлогдсон эд зүйлсээр дамжин халдварладаг байна.

Эх сурвалж: http://www.promedmail.org/

Шувууны томуу H5N2 : БНХАУ Тайвана улс
2018 он гарсаар тус бүс нутагт шувууны томуугийн шувууны өвчлөлийн 16 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд бүх тохиолдол лабораториор баталгаажсан байна. Нийт 129859 шувуу өртөмхий байснаас 11162 шувуу өвчилж үхсэн ба 118697 шувууг устгасан байна. Халдвартай фермүүдийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоож, ферм дээр байгаа бүх амьтдыг устгасан. Фермүүдийн үйл ажиллагааг зогсоосны дараа цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн ажил хийгдсэн байна. Халдвар гарсан фермүүдийн 3 км-ийн радиус доторхи шувууны аж ахуйд 3 сарын турш эрчимтэй хяналт тавих юм байна.

Эх сурвалж: http://www.oie.int

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter