ЗӨСҮТ
Шуурхай удирдлагын нэгж
Шуурхай удирдлагын нэгжийн мэдээ (2018.02.14)
9

МОНГОЛ УЛСАД
Зоонозын шалтгаант үйл явдал
Зоонозын өвчний сэжигтэй тохиолдол:
2018 оны 02 дугаар сарын 13-14-ний өдрийн хооронд зоонозын өвчний хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.

Эх сурвалж: ЗӨСҮТ

Мал, амьтны шүлхий өвчин
Өмнөговь аймаг, Манлай сум Өехий багт “Чойжингийн бууц” гэдэг газар малчин “Б”-ийн 21 хонь, 5 ямаа, “Бага бууц” гэдэг газар “Т”-ийн 12 хонь, 10 ямаа, “Дугуйн бууц” гэдэг газар “П”-ны 6 хонь,16 ямаа, “Жамбалын-Улаан” гэдэг газар “М”-ийн 3 хонь, 3 ямаа, “Өехийн нүхэн” гэдэг газар “Б”-ын 1 хонь, “Шар хад” гэдэг газар “Ш”-ын 15 хонь, 10 ямаа, “Хөх-Овоо” гэдэг газар “Т”-ын 5 хонь, 4 ямаанд “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд мал амьтны халдварт “Шүлхий” өвчин болох нь батлагдсан байна. Тус сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон. Голомтын бүсэд 102 өрхийн 36208 мал байснаас нийт 782 мал өвчилснөөс 296 малыг устгаж, 486 бог малыг тусгаарлаж, 48 өрхийн 28988 малыг вакцинжуулсан байна.

Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум Тэвш багийн “Тэрэгт” гэдэг газар Тус сумын харьяат малчин “Д”-ын 33 үхэрт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд мал амьтны халдварт “Шүлхий” өвчин болох нь батлагдсан байна. Тус сумын Засаг захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон. Голомтын бүсэд 10 айл өрхийн 1390 мал байгаагаас 33 үхрийг тусгаарлаж, 300 м2 талбайд ариутгал халдваргүйтгэл хийсэн байна.

Эх сурвалж: ОБЕГ

ОЛОН УЛСАД
Зоонозын шалтгаант үйл явдал
Зоонозын халдварын өвчлөлийн мэдээлэл:
Африк гахайн халуурал: Украйн
Украйн улсад 1 дүгээр сарын 9-нд “Африк гахайн халуурал”-аар 7 зэрлэг гахай өвчилж үхсэн байна. Тухайн тохиолдолд хөл хорио тогтоон, халдваргүйтгэлийн арга хэмжээ авч хяналт, тандалтын арга хэмжээ үргэлжилэн явагдаж байна.

Эх сурвалж: http://www.oie.int

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter