Шуурхай удирдлагын нэгж
Шуурхай удирдлагын нэгжийн мэдээ (2018.02.15)
135

МОНГОЛ УЛСАД
Зоонозын шалтгаант үйл явдал
Зоонозын өвчний сэжигтэй тохиолдол: 2018 оны 02 дугаар сарын 14-15-ны өдрийн хооронд зоонозын өвчний хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.

Эх сурвалж: ЗӨСҮТ

Мал, амьтны галзуу өвчин
Говь-Алтай аймаг, Цээл сум Жаргалт багийн “Хөх хуруу” гэдэг газар Тус сумын харьяат малчин “О”-ын 1 нохой “Галзуу” өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд мал, амьтны “Галзуу” өвчин болох нь батлагдсан. Тус сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Тус сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоосон. Голомтод 1 өрхийн 900 бог мал, 1 нохой байна.
Мал, амьтны шүлхий өвчин
Төв аймаг, Эрдэнэсант сум Буянт багийн “Өндөр толгой Дэлийн-Энгэр” гэдэг газар Тус сумын харьяат малчин “Б”, “Н” нарын 2 үхэрт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд мал, амьтны халдварт “Шүлхий” өвчин нь батлагдсан. Тус сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон. 6 үхрийг тусгаарлаж, 711 үхрийг вакцинжуулсан, 600 м2 талбайд халдваргүйтгэл хийсэн байна.

Эх сурвалж: ОБЕГ

ОЛОН УЛСАД
Зоонозын шалтгаант үйл явдал
Зоонозын халдварын өвчлөлийн мэдээлэл:
Африк гахайн халуурал: Украйн
Украйн улсад 02 дугаар сарын 12-нд “Африк гахайн халуурал”-аар гахайн өвчлөл нэмж бүртгэгдсэн ба өртөмхий 6, өвчилж үхсэн 3 тохиолдол бүртгэгдэж 3 гахайг устгасан байна. Тухайн тохиолдолд хөл хорио тогтоон, халдваргүйтгэлийн арга хэмжээ авч хяналт, тандалтын арга хэмжээ үргэлжилэн явагдаж байна.

Эх сурвалж: http://www.oie.int

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter