Шуурхай удирдлагын нэгж
Шуурхай удирдлагын нэгжийн мэдээ (2018.03.06)
186

МОНГОЛ УЛСАД
Зоонозын шалтгаант үйл явдал
Зоонозын халдварын хүний өвчлөлийн мэдээлэл:
2018 оны 03 дугаар сарын 05-06-ны өдрийн хооронд зоонозын өвчний хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.

Эх сурвалж: ЗӨСҮТ

Мал, амьтны галзуу өвчин
Хөвсгөл аймаг, Мөрөн сум Жилчиг багийн “Хүрэн шугуй” гэдэг газар тус багийн харьяат малчин “Б”-ийн 1 үхэр “Галзуу” өвчний шинж тэмдэг илэрч, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь батлагдсан. Тус сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон. 173 үхэр, 4 нохойг вакцинжуулсан байна.

Хөвсгөл аймаг, Цэцэрлэг сум (Хөвсгөл) Зуунмод багийн “Хүүш” “Байц” гэдэг газар Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын малчин “Б”-ийн 3 үхэр, “Э”-ийн 1 үхэрт “Галзуу” өвчний шинж тэмдэг илэрч, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь батлагдсан. Тус сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоож өвчилсөн 3 үхрийг тусгаарлан, 1 үхрийг устгасан байна.

Эх сурвалж: ОБЕГ

ОЛОН УЛСАД
Зоонозын шалтгаант үйл явдал
Зоонозын халдварын өвчлөлийн мэдээлэл:
Шувууны томуугийн /H5N2/ шувууны өвчлөл : Франц улс
Тус улсын шувууны фермүүдэд 2018 оны 3 дугаар сарын 01-05-ны хооронд шувууны томуугийн шувууны өвчлөлийн 4 тохиолдол бүртгэгдэж өртөмхий 37118 шувуу байснаас 27000 шувууг устгасан байна. Тандалт сэргийлэлтийн арга хэмжээ үргэжилж байна.

Эх сурвалж: www.oie.in

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter