Шуурхай удирдлагын нэгж
Шуурхай удирдлагын нэгжийн мэдээ (2018.03.12)
103

МОНГОЛ УЛСАД
Зоонозын шалтгаант үйл явдал
Галзуу өвчний эрсдэлд өртсөн тохиолдол:
2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар галзуу өвчний эрсдэлд өртсөн нийт 33 тохиолдол бүртгэгдсэн ба тандалтын 10-р долоо хоногт эрсдэлд өртсөн 8 тохиолдол нэмж бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үе болон олон жилийн дундажтай харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна.
Дүрслэл 1. Галзуу өвчний эрсдэлд өртсөн тохиолдол, эпидемиологийн долоо хоног

Эх сурвалж: ЗӨСҮТ

ОЛОН УЛСАД
Зоонозын шалтгаант үйл явдал
Шувууны томуугийн H5N8 вируст халдварт өвчин
Итали улсад 03 дугаар сарын 09-ний өдрийн мэдээгээр Мартениго хотын Ломбардиа хотын дүүргийн Вергама мужийн нэгэн шувууны аж ахуйд, шувууны томуугийн H5N8 вируст халдварын дэгдэлт бүртгэгдэж, 96007 шувуу өртөмхий байснаас, 1362 шувуу өвчилж үхэн, 94645 шувууг устгасан байна.
Тус газарт илрүүлэг хийж, халдваргүйтгэлийн арга хэмжээг хэрэгжүүлэн ажилласан байна.

Эх сурвалж:ДАЭМБ

Африкийн гахайн халуурал өвчин:
Чех улсын Липа хотын Злински мужид 03 дугаар сарын 09-ний өдөр Африкийн гахайн халуурал өвчний улмаас, 1 зэрлэг гахай өвчилж үхсэн тухай мэдээлжээ.

Эх сурвалж:ДАЭМБ

Ласса чичрэг өвчин:
Либер улсын Монцеррадо, Нямбын мужуудад Ласса чичрэгийн хүний өвчлөлийн 3 тохиолдол бүртгэгдэж, нас барсан тухай ЭМЯ-наас мэдээлжээ. Ласса чичрэг өвчин нь хээрийн болон орон гэрийн мэрэгчид, Африкт Mastomys олон хөхт хулганы зүйлүүд халдварын эх уурхай болдог.
Мөн Ласса чичрэг өвчний улмаас 134 эрүүл мэндийн ажилтан өртсөнөөс

  • Монцеррадо-105
  • Маргиби-25 Нямб-4 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Эх сурвалж: http://allafrica.com

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter