Шуурхай удирдлагын нэгж
Шуурхай удирдлагын нэгжийн мэдээ (2018.03.13)
92

МОНГОЛ УЛСАД
Зоонозын шалтгаант үйл явдал
Зоонозын өвчний сэжигтэй тохиолдол:
2018 оны 03 дугаар сарын 12-13-ний хооронд галзуу өвчний эрсдэлд өртсөн, хачигт халдвар, бусад зоонозын шалтгаант хүний өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.

Эх сурвалж: ЗӨСҮТ

Мэрэгч амьтны сэжигтэй дуудлага:

  • 2018 оны 03 дүгээр сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүрэгт мэрэгч амьтны дуудлаганд үйлчилж, ЗӨСҮТ-ийн лабораторийн шинжилгээ үргэлжилж байна.
  • Он гарсаар (БЗД, ХУД, СБД, СХД, ЧД)-ийн хэмжээнд 5 удаагийн амьтны дуудлаганд үйлчилж, хураагдсан сорьц материалыг ЗӨСҮТ-ийн лабораторид шинжлэхэд тарваган тахал түүнтэй хам тохиолдох өвчин үүсгэгч илрээгүй байна.

Эх сурвалж: ЗӨСҮТ

ОЛОН УЛСАД
Зоонозын шалтгаант үйл явдал
Холер өвчин:
2018 он гарсаар Өмнөд Судан улсад холер өвчний 8459 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 150 тохиолдол нас барсан байна. Өвчлөл Зүүн болон Өмнөд Африкийн (Ангол, Кени, Малави, Мозамбик, Руанда, Сомали, Танзани, Уганда, Замби, Зимбабве) зэрэг улс орнууд бүртгэгджээ.

Эх сурвалж: promedmail

Рифт хөндийн чичрэг өвчин:
Өмнөд Судан улсад 03 дугаар сарын 12-ний өдийн мэдээгээр рифт хөндийн чичрэг өвчний 32 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 4 нь нас барсан байна.

Эх сурвалж: promedmail

Хүний Коронавируст халдварт өвчин:

  • 2018 он гарсаар Ойрхи Дорнодод хүний коронавируст халдварын 2160 тохиолдол лабораториор батлагдаж, 773(35.8%) нь нас барсан тухай мэдээлжээ.
  • Одоогоор өвчлөл Саудын Араб улсад хамгийн их 1786 тохиолдол бүртгэгдэж, 699(39.1%) нь нас баралт бүртгэгдээд байна.

Эх сурвалж: promedmail

Шувууны томуугийн H5N8 вируст халдварт өвчин.
Ирак улсад 03 дугаар сарын 09-ний өдрийн мэдээгээр нийслэл Багдад хотын нэгэн шувууны аж ахуйд, шувууны томуугийн H5N8 вируст халдварын дэгдэлт бүртгэгдэж, 35146 шувуу өртөмхий байснаас, 25000 шувуу өвчилж үхэн, 10146 шувууг устгаж, ариутгал халдваргүйтгэлийн арга хэмжээг хэрэгжүүлэн ажилласан тухай ДАЭМБ-аас мэдээлжээ.

Эх сурвалж: ДАЭМБ

Шар чичрэг өвчин:

  • Бразил улсад 2017 оны 07 дугаар сарын 01-нээс, 2018 оны 3 сарын эхний долоо хоногийн байдлаар шар чичрэг өвчний 723 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, үүнээс 237 тохиолдол нас барсан тухай мэдээлжээ.
  • Өвчлөл 2016-2017 онуудад хамгийн их (576 сэжигтэй тохиолдол, 184 нас баралт) хүн ам олноороо төвлөрсөн газар бүртгэгдсэн тухай ДЭМБ-аас мэдээлсэн байна.

Эх сурвалж: ДЭМБ

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter