Шуурхай удирдлагын нэгж
Шуурхай удирдлагын нэгжийн мэдээ (2018.03.14)
117

МОНГОЛ УЛСАД
Зоонозын шалтгаант үйл явдал
Галзуу өвчний эрсдэлд өртсөн тохиолдол:
2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар галзуу өвчний эрсдэлд өртсөн нийт 34 тохиолдол бүртгэгдсэн ба тандалтын 11-р долоо хоногт эрсдэлд өртсөн 1 тохиолдол нэмж бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үе харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна.

Эпидемиологийн долоо хоногоор

Эх сурвалж: ЗӨСҮТ

Мэрэгч амьтны сэжигтэй дуудлага:

  • 2018 оны 03 дүгээр сарын 13-ны өдөр нийслэлийн БЗД-т мэрэгч амьтны дуудлаганд үйлчилсэн байна.
  • Он гарсаар (БЗД, ХУД, СБД, СХД, ЧД)-ийн хэмжээнд 7 удаагийн амьтны дуудлаганд үйлчилж, хураагдсан сорьц материалыг ЗӨСҮТ-ийн лабораторид шинжлэхэд тарваган тахал түүнтэй хам тохиолдох өвчин үүсгэгч илрээгүй байна.

Эх сурвалж: ЗӨСҮТ

ОЛОН УЛСАД
Зоонозын шалтгаант үйл явдал
Шувууны томуугийн өвчин:
Бутан улсын Деотанг хотын Самдруп Жонгханр дүүрэгт шувууны томуугийн H5N1 вируст халдварын дэгдэлт бүртгэгдэж, 60 шувуу өртөмхий байснаас, 36 шувуу өвчилж үхэн, 24 шувууг устгасан. Тус бүсэд халдваргүйтгэлийн арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллажээ.

Эх сурвалж: ДАЭМБ

Мал амьтны галзуу өвчин:
Малайз улсын Нийслэл Кучинг хотын цэцэрлэгт хүрээлэнд мал, амьтны халдварт галзуу өвчин бүртгэгдэж, 99 муур өртөмхий байснаас, 1 муурыг устгасан. Тухайн газарт ариутгал, халдваргүйтгэл хийж, тус хотын 10616 мууранд вакцинжуулалт хийгдсэн.

Эх сурвалж: ДАЭМБ

Шувууны томуугийн өвчин:

  • 2003 оноос 2018 оны 3 дугаар сар хртлэх хугацаанд дэлхийн 16 оронд шувууны томуугийн А хүрээний Н5N1 вирусын халдварууд 860 тохиолдол бүртгэгдсэнээс 454(52.8%) нь нас барсан байна.
  • Өвчлөл 2003 оноос хойш Номхон далайн баруун бүсийн 4 оронд бүртгэгдээд байна.

Эх сурвалж: ДЭМБ

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter