МОНГОЛ УЛСАД
Зоонозын шалтгаант үйл явдал
Галзуу өвчний эрсдэлд өртсөн тохиолдол:
2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар галзуу өвчний эрсдэлд өртсөн нийт 39 тохиолдол бүртгэгдсэн ба тандалтын 12-р долоо хоногт эрсдэлд өртсөн 1 тохиолдол нэмж бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад адил үзүүлэлттэй байна.
Эх сурвалж: ЗӨСҮТ
Хачгаар дамжих халдвар өвчний сэжигтэй тохиолдол:
2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар Баянхонгор, Говь-Алтай, Хөвсгөл аймгийн, 3 суманд хачигт халдварын сэжигтэй 4 тохиолдол бүртгэгдээд байна.
Эх сурвалж: ЗӨСҮТ
Мал, амьтны галзуу өвчин:
2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар Өвөрхангай аймгийн Төгрөг, Гучин-Ус, Завхан аймгийн Дөрвөлжин, Хөвсгөл аймгийн Их-Уул суманд мал, амьтны галзуу өвчин бүртгэгдэж, хязгаарлалтын дэглэм тогтоосон.
Эх сурвалж: ОБЕГ
ОЛОН УЛСАД
Зоонозын шалтгаант үйл явдал
Шувууны томуугийн өвчин. Франц улс
Франц улсын Сейгалас хотын Лот-Эйт-Гаронни гэдэг газар шувууны аж ахуйд, шувууны томуугийн H5N3 вируст халдварын дэгдэлт бүртгэгдэж, 1000 шувууг устгасан. Тус газарт хязгаарлалтын дэглэм тогтоож, халдваргүйтгэлийн арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллажээ.
Эх сурвалж:ДАЭМБ
Шар чичрэг өвчин:
Бразил улсад 2017 оны 07 дугаар сарын 1-нээс, 2018 оны 03 дугаар сарын 13-ний хүртэлх хугацаанд шар чичрэг өвчний 920 тохиолдол бүртгэгдснээс 300(32.6%) нь нас барсан байна.
Эх сурвалж: Promed