Шуурхай удирдлагын нэгж
Шуурхай удирдлагын нэгжийн мэдээ (2018.03.26)
507

МОНГОЛ УЛСАД
Зоонозын шалтгаант үйл явдал
Галзуу өвчний эрсдэлд өртсөн тохиолдол:
2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар галзуу өвчний эрсдэлд өртсөн нийт 42 тохиолдол бүртгэгдсэн ба тандалтын 12-р долоо хоногт эрсдэлд өртсөн 2 тохиолдол нэмж бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна.

Эх сурвалж: ЗӨСҮТ

Хачгаар дамжих халдвар өвчний сэжигтэй тохиолдол:

  • 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар Баянхонгор, Говь-Алтай, Хөвсгөл аймгийн 3 суманд хачигт халдварын сэжигтэй нийт 5 тохиолдол бүртгэгдсэн ба тандалтын 12-р долоо хоногт 1 тохиолдол нэмж бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна. Лабораторийн шинжилгээгээр цусны ийлдсэнд хачигт риккетсиозын өвөрмөц IgM тодорхойлогдоогүй, давтан ийлдсийг шинжилгээнд ирүүлэхээр зөвлөөд байна.
  • Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан, Дорнод, Төв, Хэнтий, Хөвсгөл, Говь-Алтай аймгуудад хачигт энцефалитын 7270 хүн тун вакциныг хүргүүлж, дархлаажуулалтын үйл ажиллагаа эхлээд байна.

Эх сурвалж: ЗӨСҮТ

Мал, амьтны галзуу өвчин: Завхан аймаг

  • Завхан аймгийн Алдархаан, Цагаанхайрхан сумын залгаа Алтангийн энгэр “Нуудгай” гэдэг газар 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр малчин айлын үхэр шалтгаангүй үхсэн тул, өвчилсөн малаас дээж авч аймгийн МЭАЦЛ-ийн шинжилгээгээр галзуу өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдсон.
  • Тус сумын засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоогоод байна.

Эх сурвалж: Завхан, ЗӨСТ

Мал, амьтны галзуу өвчин: Дундговь аймаг
Дундговь аймгийн Хулд сумын “Нэнгэт” гэдэг газар 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр малчин айлын үхэр мал, амьтны “Галзуу” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч аймгийн МЭАЦЛ-ийн шинжилгээгээр галзуу өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдож, тус суманд хязгаарлалтын дэглэм тогтоогоод байна.

Эх сурвалж: Дундговь, ЗӨСТ

ОЛОН УЛСАД
Зоонозын шалтгаант үйл явдал
Шувууны томуугийн өвчин. Япон улс
Япон улсын Итами хотын Хёго мужид шувууны томуугийн H5N6 вируст халдварын дэгдэлт бүртгэгдэж, 23 шувууг устгасан. Тус газарт хязгаарлалтын дэглэм тогтоож, халдваргүйтгэлийн арга хэмжээг хэрэгжүүлэн ажилласан.

Эх сурвалж:ДАЭМБ

Африкийн гахайн халуурал өвчин. Польш улс
Польш улсын Лублин хотын Лубэлские мужид африкийн гахайн халуурал өвчин бүртгэгдэж, 640 гахай өртөмхий байснаас, 100 гахай өвчилж үхэн, 540 гахайг устгасан.

Эх сурвалж:ДАЭМБ

Ласса чичрэг өвчин: Нигери улс
Нигери улсын Анамба, Баучи, Бенуе, Дельта, Эбэони, Эдо, Экита, Гомбий, Oндo, Oсун зэрэг мужуудад 2018 оны 01 дүгээр сарын 01-ээс, 03-р сарын 18-ны хүртэлх хугацаанд ласса чичрэг өвчний 1495 сэжигтэй тохиолдол бүртгэгдснээс, 119(7.9%) нь нас барсан байна.

Эх сурвалж: ДЭМБ

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter