Шуурхай удирдлагын нэгж
Шуурхай удирдлагын нэгжийн мэдээ (2018.04.10)
351

МОНГОЛ УЛСАД
Зоонозын шалтгаант үйл явдал
Хачгаар дамжих халдварт өвчний сэжигтэй тохиолдол:

  • 2018 оны 04-р сарын 10-ны өдрийн байдлаар 12 аймгийн (Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Хөвсгөл, Ховд, Хэнтий, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Сэлэнгэ) 27 сум, Нийслэлийн 4 дүүрэгт хачгаар дамжих халдварын 60 тохиолдол бүртгэгдсэн байна.
  • Тандалтын 15-р долоо хоногт 3 тохиолдол нэмж бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.6 дахин бага байна.
  • 2018 оны 04-р сарын 10-ны өдрийн байдлаар хачигт риккетсиоз 1(1.6%), хачигт боррелиозын 1(1.6%) тохиолдол тархвар судлал, эмнэлзүй, лабораторийн шинжилгээгээр онош батлагдсан байна

Эх сурвалж: ЗӨСҮТ

Мэрэгч амьтны сэжигтэй дуудлага:

  • 2018 он гарсаар Нийслэлийн дүүргийн хэмжээнд (БЗД, БГД, ХУД, СБД, СХД, ЧД) 12 удаагийн дуудлаганд үйлчилж, тарваганы сорьцыг шинжлэхэд тарваган тахал түүнтэй хам тохиолдох өвчний үүсгэгч илрээгүй.
  • 2018 оны 04-р сарын 10-ны өдрийн байдлаар СБД-ийн хэмжээнд 1 удаагийн амьтны дуудлаганд үйлчилж, хураагдсан сорьц материалыг ЗӨСҮТ-ийн лабораторид шинжилгээ хийгдэж байна.

Эх сурвалж: ЗӨСҮТ

ОЛОН УЛСАД
Зоонозын шалтгаант үйл явдал
Шүлхий өвчин: Өмнөд Солонгос улс
Өмнөд Солонгос улсын Гимфо хотын Гуёонгги-До мужийн гахайн аж ахуйд, мал амьтны шүлхий өвчин бүртгэгдэж, 3000 гахай өртөмхий байснаас, 3000 гахайг устгасан байна.

Эх сурвалж:ДАЭМБ

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter