Шуурхай удирдлагын нэгж
Шуурхай удирдлагын нэгжийн мэдээ (2018.04.12)
122

МОНГОЛ УЛСАД
Зоонозын шалтгаант үйл явдал
Галзуу өвчний эрсдэлд өртсөн тохиолдол:

  • 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар Баян-Өлгий, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Өвөрхангай, Өмнөговь, Говь-Алтай, Дундговь, Сэлэнгэ аймгийн 21 сум, Нийслэлийн 4 дүүргээс галзуу өвчний эрсдэлд өртсөн нийт 49 тохиолдол бүртгэгдсэн байна.
  • Тандалтын 15-р долоо хоногт эрсдэлд өртсөн 1 тохиолдол нэмж бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.6 дахин бага байна.

Эх сурвалж: ЗӨСҮТ

Хачгаар дамжих халдварт өвчний сэжигтэй тохиолдол:

  • 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар 13 аймгийн (Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Хөвсгөл, Ховд, Хэнтий, Дорнод, Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Сэлэнгэ) 37 сум, Нийслэлийн 5 дүүрэгт хачгаар дамжих халдварын 100 тохиолдол бүртгэгдсэн байна.
  • Тандалтын 15-р долоо хоногт 39 тохиолдол нэмж бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад ижил түвшинд байна.
  • 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар хачигт риккетсиоз 1(1.6%), хачигт боррелиозын 1(1.6%) тохиолдол тархвар судлал, эмнэлзүй, лабораторийн шинжилгээгээр онош батлагдсан байна.

Эх сурвалж: ЗӨСҮТ

Мал, амьтны боом өвчин: Архангай аймаг, Өндөр-Улаан сум

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багийн “Их шавартын Улаан хад” гэдэг газар 3-р сарын 31-ны өдөр малчин өрхийн 1 хонинд мал амьтны гоц халдварт “Боом” өвчний шинж тэмдэг илэрч, дээж авч аймгийн МЭАЦЛ-ийн шинжилгээгээр батлагдсан байна.

Хариу арга хэмжээ: ОБЕГ

  • Өвчилсөн 3 хонийг устгаж, 1 үхрийг тусгаарласан.
  • 697 бод, 2032 бог малыг вакцинжуулсан.

Эх сурвалж:ОБЕГ

Хариу арга хэмжээ: Архангай ЗӨСТ

  • Архангай аймгийн ЗӨСТ-өөс баг ажиллаж, голомтот нутгийн 4 өрхийн 8 хүнд биеийн ерөнхий үзлэг хийж, тархвар судлалын асуумж авахад боом өвчний эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй.
  • Голомтод байгаа иргэдэд боом өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа хийв.

ОЛОН УЛСАД
Зоонозын шалтгаант үйл явдал
Африкийн гахайн халуурал өвчин. Украйн улс
Украйн улсын Николаев хотын Новоодеський гэдэг газар африкийн гахайн халуурал өвчний улмаас, 1 зэрлэг гахай өвчилж үхсэн байна.

Эх сурвалж: ДАЭМБ

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter