ЗӨСҮТ
Шуурхай удирдлагын нэгж
Шуурхай удирдлагын нэгжийн мэдээ (2018.04.16)
21

МОНГОЛ УЛСАД
Зоонозын шалтгаант үйл явдал
Хачгаар дамжих халдварт өвчний сэжигтэй тохиолдол:

  • 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар 13 аймгийн (Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Хөвсгөл, Ховд, Хэнтий, Дорнод, Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Сэлэнгэ) 46 сум, Нийслэлийн 5 дүүрэгт хачгаар дамжих халдварын 142 тохиолдол бүртгэгдсэн.
  • Тандалтын 15-р долоо хоногт 28 тохиолдол нэмж бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 44 тохиолдлоор илүү байна.
  • 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар хачигт риккетсиоз 6(4.2%), хачигт боррелиозын 3(2.1%) тохиолдол тархвар судлал, эмнэлзүй, лабораторийн шинжилгээгээр онош батлагдсан.

Эх сурвалж: ЗӨСҮТ

Бэтэг өвчний сэжигтэй тохиолдол:
Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн иргэн “Г” 53 настай, эмэгтэй, бэтэг өвчний онош тодруулахаар сорьцыг ЗӨСҮТ-ийн лабораторит шинжилгээ хийхээр хүлээн авав.

Эх сурвалж: ЗӨСҮТ

Мэрэгч амьтны сэжигтэй дуудлага:

  • 2018 он гарсаар Нийслэлийн хэмжээнд (БЗД, БГД, ХУД, СБД, СХД, ЧД) 13 удаагийн дуудлаганд үйлчилж, тарваганы сорьцыг шинжлэхэд тарваган тахал түүнтэй хам тохиолдох өвчний үүсгэгч илрээгүй.
  • 4 дүгээр сарын 16-ны байдлаар СБД-ийн 20-р хорооны нутагт дэвсгэрт муудсан тулам байна гэсэн дуудлаганд үйлчилж, уг материал нь шинжилгээний шаардлага хангаагүй тул холбогдох зааврын дагуу устгалт оруулав.

Эх сурвалж: ЗӨСҮТ

Шүлхий өвчин: Төв аймгийн, Жаргалант сум

Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг багийн “Тал булаг” гэдэг газар 4-р сарын 12-ны өдөр малчин айлын 4 үхэрт мал амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, дээж авч УМЭАЦТЛ-ийн шинжилгээгээр батлагдсан байна.

Хариу арга хэмжээ: ОБЕГ

  • 2018 оны 4-р сарын 13-ны өдөр тус сумын засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон.
  • Голомтот нутгийн 38 өрхийн 528 үхрийг вакцинжуулж, өвчилсөн 83 үхрийг устгасан.

Төв аймгийн ОБХ-ээс авсан мэдээгээр: ЗӨСҮТ

  • Голомтот нутгийн 95 хүнд биеийн ерөнхий үзлэг хийж, 2500 иргэдэд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа хийв.

Шүлхий өвчин: Өвөрхангай аймаг, Зүүнбаян-Улаан сум

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Хад багийн “Хадны ташуу” гэдэг газар 2018 оны 04-р сарын 13-ны өдөр малчин айлын 8 үхэрт мал амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, дээж авч УМЭАЦТЛ-ийн шинжилгээгээр батлагдсан байна.

Хариу арга хэмжээ:

  • 2018 оны 4-р сарын 14-ны өдөр тус сумын засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон.
  • Голомтот нутгийн 35 малыг тусгаарласан.

Эх сурвалж:ОБЕГ

ОЛОН УЛСАД
Зоонозын шалтгаант үйл явдал
Шүлхий өвчин: БНХАУ

БНХАУ-ын Линхиа хотын Гансу дүүрэгт мал амьтны шүлхий өвчин бүртгэгдэж, 35 үхрийг устгаж, хариу арга хэмжээг хэрэгжүүлэн ажилласан байна.

Эх сурвалж:ДАЭМБ

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter