ЗӨСҮТ
Шуурхай удирдлагын нэгж
Шуурхай удирдлагын нэгжийн мэдээ (2018.04.17)
35

МОНГОЛ УЛСАД
Зоонозын шалтгаант үйл явдал
Хачгаар дамжих халдварт өвчний сэжигтэй тохиолдол:

  • 13 аймгийн 46 сум, Нийслэлийн 5 дүүргээс хачгаар дамжих халдварт өвчний 142 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна.
  • Эпидемиологийн 15 дугаар долоо хоногт нийт 85 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1.4 дахин их харин олон жилийн дундаж үзүүлэлттэй харьцуулахад ижил түвшинд байна.
  • Хачгаар дамжих халдварт өвчний сэжигтэй тохиолдол, эпидемиологийн долоо хоногоор
    Тархвар судлал, эмнэлзүй, лабораторийн шинжилгээгээр онош баталгаажилтын хувьд хачигт риккетсиоз 6(4.2%), хачигт боррелиоз 3(2.1%) тохиолдол тус тус батлагдсан нь өмнөх оны мөн үетэй ижил түвшинд байна.
  • Голомтот нутгийн хүн амд хачигт энцефалитын 8550 хүн тун хачигт энцефалитын вакциныг хүргүүлж, I-р тунд 85.9%, II-р тунд 47% хамрагдаад байна.

Эх сурвалж: ЗӨСҮТ

ОЛОН УЛСАД
Зоонозын шалтгаант үйл явдал
Шувууны томуугийн өвчин. Хонг Конг улс

  • Хонг Конг улсын Яй Цэйм Монг дүүрэгт байрлах Юн По тэжээвэр шувууны дэлгүүрт шувууны томуугийн H5N6 вируст халдварын дэгдэлт бүртгэгдэж, 2834 шувууг устгасан байна.
  • Тус дүүргийн тэжээвэр шувууны дэлгүүрийг 21 хоногийн хугацаатай хаасан.
  • Тус бүсэд хязгаарлалтын дэглэм тогтоож хариу арга хэмжээг эрчимжүүлэн ажиллаж байна.

Эх сурвалж:ДАЭМБ

Шар чичрэг өвчин:
Бразил улсад 2017 оны 04 дүгээр сарын 01-ээс, 2018 оны 04 дүгээр сарын 10-ны хооронд шар чичрэг өвчний 1127 тохиолдол батлагдаж, 331 нас баралт бүртгэгдсэн байна.

Эх сурвалж: Promed

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter