ЗӨСҮТ
  • Малын хачигт хазуулж, хүн өвчлөхөөс гадна өөр яаж халдвар авч өвчилдөг вэ?

    Малд байдаг хачгаас гадна ойн хачигт хазуулсанаар хүн халдвар авч өвчилнө. Мөн  малчид мал маллахаас гадна малын ноос ноолуур авах малын түүхий сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх үед хүн хачгаар дамжих халдварт өвчнөөр өвчлөх эрсдэлтэй.

  • Хачигт халдвараар зөвхөн малтай хүмүүс өвчилдөг үү?

    Сүүлийн жилүүдэд хачигт халдвараар малчид өвчлөхөөс гадна ойд аялж, зугаалж байгаа хүмүүс, эмийн ургамал түүгчид, мод бэлтгэгчид болон малын түүхий эдийн худалдаа, наймаа эрхлэгчид буюу хачиг бүхий газарт хувийн хамгаалах хэрэгсэлгүй явсан хүмүүс өвчлөх нь их байгааг анхаарах хэрэгтэй байна.

  • Галзуу өвчин гэдэг нь сэтгэцийн өөрчлөлт эсвэл сэтгэцийн галзуу өвчин мөн үү?

    Галзуу өвчин гэдэг нь галзуу өвчний вирүсээр үүсгэгддэг өвчин юм. Энэ нь олон улсын ангилалаар А-82 буюу галзуу өвчин гэсэн оноштой байдаг. Галзуугийн вирүс байгаль, зэрлэг амьтдын дунд тархсан байдаг бөгөөд хүн болон амьтны төв мэдрэлийн системийг гэмтээдэг тул өвчилсөн үед ус, гэрэл, дуу чимээ зэргээс айх, мэдрэлийн эсүүд гэмтсэнээр шүлс гойжих зэрэг бусад шинжүүд илэрч, залгих рефлекс алдагдсанаар амьсгалын дутагдалд орж, нас баралтад хүргэдэг.

  • Тарвагыг тарваган тахлаар өвдсөн байна гэдгийг яаж мэдэх вэ?

    Үхсэн буюу нохй барьсан тарвага, нүхгүй тэнэж яваа, үргэхгүй, хошгирохгүй, хөдөлгөөн удаантай,  хавх урхинд баригдаж байгаа тарвагыг халдвартай байх магадлал өндөртэйг анхаарч яаралтай мэргэжлийн байгууллагад мэдэгдэх хэрэгтэй.

  • Тарваган тахлаар ямар амьтад өвчилдөг вэ?

    Тарвага, зурам зэрэг мэрэгч амьтдаас гадна муур, тэмээ өвчилдөг.

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter