Зарлал
“Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүл”-ийн 2020 оны №5 дугаарт хэвлэх бүтээл хүлээн авах тухай
4504

“Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүл”-ийн 2020 оны 5 дахь дугаарыг ЗӨСҮТ эрхлэн гаргахтай холбоотойгоор эмч, мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачид болон магистр, докторын сургалтад суралцагчдыг дараах чиглэлүүдийн дагуу нийтлэл болон бүтээлээ ирүүлэхийг урьж байна. Үүнд:

Чиглэлүүд:

  • Судалгаа, шинжилгээ
  • Тойм, лекц, зөвлөгөө
  • Эпоним нэр томъёо
  • Товч мэдээ, ажиглалт
  • Албан баримт бичиг зэрэг болно.

Нийтлэл болон бүтээлийг тус сэтгүүлд нийтлүүлэхээр ирүүлж буй материалд тавигдах шаардлага”-д нийцүүлэн боловсруулсан байх шаардлагатай бөгөөд 2020 оны 07-р сарын 08-ны өдрийг хүртэл төвийн ЭШСМТА-ны дарга Д.Алтантогтохын altantogtokh@nczd.gov.mn, altantogtoh@gmail.com цахим хаягаар хүлээн авна.

Зоонозын халдварт өвчин судлалын чиглэлээр ажилладаг болон судалгаа хийдэг эмч, мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачид та бүхнийг өргөнөөр оролцохыг уриалж байна.

Бүтээлийг ирүүлэхдээ “Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүлд нийтлүүлэхээр ирүүлж буй бүтээлд тавигдах шаардлага”-ыг сайтар судлан, чанд баримтлан ирүүлэхийг анхааруулж байна.

Жич: “Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүлд нийтлүүлэхээр ирүүлж буй материалд тавигдах шаардлага”-ыг энд хавсаргав. Холбогдох лавлагааг ЗӨСҮТ-ийн ЭШСМТА-ны дарга Д.Алтантогтохтой 99040664 утсаар холбогдож авна уу.

Нийтлэгдсэн огноо: 2020.01.09

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter