ЗӨСТ
Говь-алтай аймагт тарваган тахал өвчний байгалийн голомтын тандалт, хайгуул шинжилгээ хийлээ
12

Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төв нь 2025 оны 6 дугаар сарын 9-ний өдрөөс 6 дугаар сарын 21-ний өдрүүдэд Эрдэнэ, Чандмань, Цогт сумдын нутагт тарваган тахал өвчний байгалийн голомтын тандалт, хайгуул шинжилгээний ажлыг зохион байгуулан хийлээ.
Тарваган тахал өвчний байгалийн голомтын төлөв байдал, эпизоотын идэвхжил, өвчний үндсэн агуулагч мэрэгч амьтдын зүйлийн бүрдэл, нягтшил, тархалтыг тогтоох зорилгоор нийт 54,000 га талбайд ажиллав. Ажлын явцад нийт 40 мэрэгч амьтан (тарвага-15, зурам-16, үлийн цагаан оготно-5, огдой-4), 1 сэг зэм цуглуулсан байна. Цуглуулсан дээж, материалд лабораторийн шинжилгээ үргэлжилж байна.
Шинжилгээнд хамрагдсан сумдын Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын комисс, албан байгууллагын 75 албан хаагчдад зоонозын халдварт өвчнүүдийн талаар сургалт, сурталчилгааг зохион байгууллаа.

Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтэлсэн огноо: 2025.06.30

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter