You are here: Home / Сургалтын төлбөр, зардал
- Суралцагч сургалтын төлбөрийг гэрээнд заасан нөхцлийн дагуу төлнө.
- Сургалтын төлбөрийн жишгийг Эрүүл мэнд спортын сайд, Сангийн сайдын хамтарсан 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 97/59 тоот тушаал бусад эрх зуйн баримт бичгийг ундэслэсэн эдийн засгийн тооцоо судалгаанд тулгуурлан тогтооно.
- Өртөг өндөртэй, эрэлт хэрэгцээ ихтэй сургалтын төлбөрийг байгууллага өөрөө тогтоож, ерөнхий захирлын тушаалаар баталгаажуулна. Дээрх сургалтад төрийн санхүүжилтээр суралцагчид төлбөрийн зөрүүг өөрөө хариуцна.
- Суралцагч эрүүл мэнд, ар гэрт гачигдал гарах зэрэг хүндэтгэх шалтгаанаар эсвэл өөрийн хүсэлтээр сургалтыг үргэпжлүүпэх боломжгүй тохиолдолд хүсэлт гаргасан өдрөөр тасалбар бопгож, 1 сар хүртэл суралцсан бол үлдсэн хугацааны төлбөрийн 50%-г буцаан опгох ба 1 сараас дээш хугацаагаар суралцсан бол үлдсэн хугацааны төлбөрийг буцааж олгохгүй.
- Суралцагч сургалтаас хасагдсан, сурлагаар тэнцээгүй, журмын заалтаар сургалтаас хасагдсан бол сургалтын төпбөрийг буцаан олгохгүй.
- Тойролтын шалгалт, тайлан хамгаалалтыг хугацаанд нь тооцуулаагүй давтан хамгаалалтын төлбөр нь 1 багц цагийн үнэлгээтэй, төгсөлтийн давтан шалгалтын төлбөр нь 4 багц цагийн үнэлгээтэй дүйцэхүйц байна.
- Сэдвийн шүүлэг, тойролтын шалгалтад тэнцээгүй тохиолдолд давтан шалгалтыг төлбөртэйгөөр өгнө.
- Диплом мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээг гээгдүүлсэн буюү үрэгдүүлсэн тохиолдолд байгууллагын захиргаанд дахин олгох хүсэлт гаргах бөгөөд байгууллагын дансанд диплом, мэргэжлийн үнэмлэх бол 50,000 төгрөг, дээшлүүлэх болон богино хугацааны сургалтын гэрчилгээ бол 20,000 төгрөгийг тус тус тушаана.
- Суралцагч сургалтын дэвтэр үрэгдуүлсэн тохиолдолд 20,000 төгрөг, энгэрийн тэмдэг үрэгдүүлсэн тохиолдолд 10,000 төгрөг төлж, дахин шинээр авна.
- Сургалтын төлбөрийг багшлах бүрэлдэхүүний цалин хөлс, багшлах ур чадварыг дээшлүүлэх, сургалтын орчин, сүргалтын хэрэгслийг сайжруулах, хичээл үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд шаардагдах зүйлээр хангах, жижүүрийн үеийн багшийн хөлс, техникийн ажилтаны болон маркетинг, зөвлөх үйлчилгээний болон академийн ажиллах орчинг тохижуулах, суралцагчдын дунд зохион байгуулах арга хэмжээнд зарцуулна.