• Ажилд шинээр орсон эмч, мэргэжилтэн, ажилтанд халдвартай ба сэжигтэй материалтай ажиллах дадлага олгох зорилгоор байнгийн хөтөлбөр бүхий ажлын байрны дагалдуулах сургалт зохион байгуулна.
  • Дагалдуулах сургалтад сургах эмч, мэргэжилтний талаар ЗӨСҮТ-ийн хүний нөөцийн менежер, ЗӨСТ-ийн захиалгыг үндэслэн сургалт эрхэлсэн нэгж зохион байгуулна.
  • Дагалдуулах сургалтын байнгын хөтөлбөрийг эмнэл зүйч, тархвар судлагч, нян судлагч, вирус судлагч, биологчийн (амьтан судлагч, шимэгч судлагч), бусад дээд мэргэжилтний (генетикч, биохимич, технологич гэх мэт), тусгай мэргэжилтний (нян судлалын лаборант, зоо-лаборант, шимэгч судлалын лаборант, дүн бүртгэгч бага эмч, ариутгагч, бэлтгэмэлч гэх мэт) гэсэн чиглэлээр боловсруулан батлуулсан байна.
  • Ажлын байрны дагалдуулах сургалтад суралцагчаас зоонозын халдварт өвчний үед ажиллах халдвар хамгаалал, биоаюулгүй ажиллагааны дэглэмийн зааврын шалгалт авч тэнцсэн тохиолдолд хөтөлбөрийн дагуу сургалтанд хамруулна.
  • Дагалдуулах сургалтын хугацааг тухай бүр захирлын тушаалаар зохицуулж, цагийн багтаамжийн 70-80 хүртэл хувийг тухайн мэргэжлээр анхан шатны мэдлэг олгож, дадлагажуулахад чиглэгдсэн байна.
  • Сургалт дууссаны дараа шалгалт авч, тэнцсэн суралцагчийн дүнг тус төвийн Халдварын сэргийлэлт, хяналтын багт танилцуулж, халдвартай ба сэжигтэй материалтай ажиллах эрх олгоно.

 

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter