ЗӨСТ
Баянхонгорт аймаг тарваган тахал өвчний байгалийн голомтын хайгуул шинжилгээ хийлээ
13

Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төв 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 6 дугаар сарын 8-ны өдрүүдэд Баян-Өндөр сумын Бурхан буудай–Гичгэнэ, Баянцагаан сумын Баянцагааны нурууны Цурав голомтод тарваган тахал өвчний байгалийн голомтын хайгуул шинжилгээ хийлээ.

Тарваган тахал өвчний байгалийн голомтын төлөв байдал, эпизоотын идэвхжил, өвчний үндсэн агуулагч мэрэгч амьтдын зүйлийн бүрдэл, нягтшил, тархалтыг тогтоох зорилгоор нийт 5 секторын 45,000 га талбайд ажиллав. Ажлын явцад нийт 25 мэрэгч амьтан (10 монгол тарвага, 8 урт сүүлт зурам, 3 үлийн цагаан оготно, 3 огдой, 1 үен), 1 сэг зэм, 10 гаднын шимэгч (бүүрэг, хачиг) цуглуулсан байна. Цуглуулсан дээж, материалд лабораторийн шинжилгээ үргэлжилж байна.

Шинжилгээнд хамрагдсан сумдын Эрүүл мэндийн төв, албан байгууллага болон голомтот нутагт амьдарч буй эрсдэлт бүлгийн 184 иргэнд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар сургалт, сурталчилгаа зохион байгууллаа.

Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтэлсэн огноо: 2025.06.18

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter