You are here: Home / Цаг үеийн / СИЙЛХЭМИЙН ГОЛОМТОД 2 УЛСЫН ХАМТАРСАН ТАРВАГАН ТАХЛЫН ТАНДАЛТ СУДАЛГААГ АМЖИЛТТАЙ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЛЭЭ
2026 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төв, ОХУ-ын Эрхүү хот дахь Сибирь, Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэн, Алтайн БНУ-ын тарваган тахал эсэргүүцэн судлах станцын хамтарсан баг Баян-Өлгий аймгийн Улаанхус, Ногооннуур (Цагааннуур тосгон), Бугат сумдын нутаг дахь хил дамнасан Сийлхэмийн голомтод тарваган тахлын тандалт судалгааг зохион байгууллаа.





