- Хүн бүр гэртээ чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийх;
- Агаар сэлгэлтийг 2 цаг тутам хийх;
- Хаалганы бариул, унтраалга,ширээ сандал гэх мэт өрөө тасалгааны бүх гадаргууг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодис эсвэл 1 литр усанд 15 мл белизна (таглаагаар 3 удаа) хийж арчиж цэвэрлэх;
- Цагаан хэрэгсэл, хувцас, гар нүүрийн алчуур зэргийг халуун усаар угааж, индүүдэх;
- Хүүхдийн тоглоомыг 2%-ийн содын уусмалд угааж, цэвэр усаар зайлах;
- Хоолны хэрэгсэл,аяга, таваг, халбага сэрээ, сав суулгыг зориулалтын угаагч шингэн, 2%-ийн содын уусмалд угаах болон 30 минут буцалгах;
- Ариун цэврийн өрөөний суултуур, угаалтуурыг ахуйн хэрэглээний зориулалтын бодисоор тогтмол угааж цэвэрлэх;
- Душ, ванн, угаалтуурын бохир усны шугамыг бөглөөтэй байлгах, оо-н суултуурын тагыг таглаж байх;
- Цэвэрлэгээнд хэрэглэсэн алчуур, хувин багаж, шүүр, хогийн сав, хэрэгслийг 1 литр усанд 15 мл белизна ахуйн хэрэглээний бодист 30 минут байлгасны дараа цэвэр усаар сайтар зайлж хатаах;
- Гэр орчимд гарч буй ахуйн хог хаягдал, амны хаалтыг гялгар уут бүхий таглаатай хогийн саванд хаяж, дээрх найруулсан белизнагийн уусмалаас 50-60 мл-ийг хийж халдваргүйжүүлэн хог хаягдлын цэгт хаях;
- Ил задгай жорлон, цооног, бохир усанд 1 литр усанд 15 мл белизна уусмал хийх;
- Гадаа жорлонд орохдоо өмссөн гутал тавчикаа гэртээ өмсөхгүй, сольж байх;
- Цэвэрлэгээ хийхдээ ахуйн зориулалтын бээлий өмсөж, амны хаалт зүүх;
- Цэвэрлэгээ хийсний дараа гараа савандаж угаах;