Зарлал
“Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүл”-ийн 2025 оны V (124) дугаарт нийтлүүлэх бүтээл хүлээн авах зар
118

“Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүл”-ийн 2025 оны V (124) дугаарт зоонозын халдварт өвчнүүдийн чиглэлээр бүтээлүүд нийтлэгдэх тул эрдэмтэн, судлаачид, мэргэжилтэн та бүхнийг тус сэтгүүлийн судалгаа, лекц тойм болон эпоним нэр томьёо, товч мэдээ, ажиглалт, бодрол бясалгал зэрэг бүлгүүдэд зоонозын халдварт өвчний чиглэлээр туурвисан эрдэм шинжилгээний өгүүлэл, танин мэдэхүйн мэдээлэл, дурсамж, байгууллагын ба ахмад ажилтнуудын тэгш ойд зориулсан нийтлэл, албаны бичиг зэрэг материалуудыг сэтгүүлийн редакцад ирүүлж, нийтлүүлэхийг урьж байна.

Сэтгүүлд нийтлүүлэх материалыг 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор altantogtokh@nczd.gov.mn, dnorov09@gmail.com хаягаар тус тус хүлээн авах боломжтой.

“ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН МОНГОЛЫН СЭТГҮҮЛ”-Д НИЙТЛҮҮЛЭХЭЭР ИРҮҮЛЖ БУЙ МАТЕРИАЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА”-ыг энд дарж үзнэ үү.

 

Нийтэлсэн огноо: 2025.02.17

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter