Цаг үеийн
Гадаад хамтын ажиллагааны хүрээнд санал солилцов
37

БНХАУ-ын Бээжин хотын Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэн хянах төвийн (China Beijing CDC) төлөөлөгчид Зоонозын өвчин судлалын үндэсний төвд зочилж, хамтын ажиллагааны цаашдын чиглэл, төлөвлөгөө, туршлага солилцох боломжийн талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр хил дамнан халдварлах эрсдэлтэй шинээр болон сэргэн тархаж буй халдварт өвчний эрсдэлийн үнэлгээ, тандалт судалгааг хамтран хэрэгжүүлэх, зоонозын халдварын эрсдэлийн үнэлгээ болон молекул биологийн судалгааны чиглэлээр хамтарсан эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэх, судалгааны төсөл, хөтөлбөрүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэх талаар талууд санал нэгдэв.
Цаашид хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан туршлага солилцох, судалгаа шинжилгээний чиглэлээр хамтарсан үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

Нийтэлсэн огноо: 2026.08.28

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter