Доктор
8098
  • Н.Цогбадрах
  • Д.Цэрэнноров
  • Ж.Мягмар
  • Х.Цэрэнсүрэн
  • Б.Уянга

АНАГААХ УХААНЫ ДОКТОР ДЭД ПРОФЕССОР  НЯМДОРЖИЙН ЦОГБАДРАХ

Ерөнхий захирал

Боловсрол

АУДэС-ийн эмчилгээний факультетыг 1989 онд хүний их эмч мэргэжлээр Удирдлагын академиийг 2004 онд Нийгмийн удирдлагын менежерээр тус тус төгссөн.  Үндсэн мэргэжил Эх барих эмэгтэйчүүд, уламжлалтын эмч 2013 онд ЭМШИУС-ын НЭМС-ийн докторантурыг “Газар хөдлөлтийн гамшгийн үед Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд болон иргэдийн бэлэн байдал” сэдвээр докторийн зэрэг хамгаалсан.

Ажлын туршлага

Дэд профессор Н.Цогбадрах нь МУ-ын эрүүл мэндийн салбарт 30 гаруй жил тасралтгүй үр бүтээлтэй ажилласан бөгөөд 1989-1999 онд Өвөрхангай аймгийн Уянга сумын хүн эмнэлгийн эрхлэгч эмч,1999-2004 онд Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн эмчилгээ эрхэлсэн орлогч, 2004-2008 Чингэлтэй дүүргийн Хүүхдийн сувиллын дарга, 2008-2015 Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн даргын албыг тус тус хашиж, 2015 оноос Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирлаар одоог хүртэл ажиллаж байна.

Эрдэм шинжилгээний бүтээл

Н.Цогбадрах нь ЗӨСҮТ-ийн эрдмийн зөвлөлийн дарга, Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүлийн Дэд эрхлэгч, ОХУ-ын  “Проблемы особо опасных инфекций” сэтгүүлийн редакцийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж ном нэг сэдэвт бүтээл 4, гадаадад эрдэм шинжилгээний өгүүлэл 15, илтгэл-20 гаруй,  дотоодод эрдэм шинжилгээний өгүүлэл -10 гаруй, илтгэл -20 гаруй тус тус хэвлэн нийтлүүлсэн байна.

Шагнал

Түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж, Өвөрхангай аймгийн Уянга сумын “Хүндэт иргэн”, “Монголын Залуучуудын холбооны Тэргүүний сэхээтэн алтан медаль, Эрүүл мэндийн яамны “Хүндэт жуух”, “НЭМГ-ын тэргүүний ажилтан” цол тэмдэг, “Нийслэлийн тэргүүний ажилтан” цол тэмдэг, “Эрүүл мэндийн тэргүүний ажилтан” цол тэмдэг, Их Монгол улс байгуулагдсны 800 жилийн ойн медаль, Өвөрхангай аймгийн “Алдартан” медаль, Төрийн өндөр дээд шагнал “Алтан гадас” одон, Хүний гавъяат эмч, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнасан байна.

БИОЛОГИЙН УХААНЫ ДОКТОР ДАМДИНДОРЖ ОВОГТОЙ ЦЭРЭННОРОВ

Эрдэмтэн нарийн бичгийн дарга

Боловсрол

Улаанбаатар хотын 47 дугаар сургуулийг дүүргэж, 1985 онд ОХУ–ын Эрхүү хотын Улсын их сургуулийг биологич, биологийн багш мэргэжлээр төгссөн. 1996-1999 онд ОХУ-ын Ставродоль хот дахь тарваган тахал судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнд аспирантурт суралцан судалгааны үр дүнгээр “Монгол орны тарваган тахлын байгалийн голомт дахь Citellophilus tesquorum sungaris ба Frontopsylla luculenta luculenta бүүрэгний эпизоотологийн холбогдол” сэдвээр биологийн ухааны докторын (Ph.D) зэргийг 1999 оны 11-р сарын 19-ний өдөр ОХУ-ын Саратов хот дахь тарваган тахал судлалын эрдэм шинжилгээний “Микроб” хүрээлэнд амжилттай хамгаалсан. Энэхүү нэг сэдэвт ажил нь Монгол орны тарваган тахлын байгалийн голомтонд үндсэн дамжуулагчийн үүрэг гүйцэтгэдэг бүүрэгний популяцийн экологи, эпизоотологийн холбогдлын талаар лабораторийн туршилт судалгааг анх удаа хийж, хээрийн шинжилгээний зарим материалтай харьцуулан дүгнэлт гаргасан гоц халдвартын системд шимэгч судлалын чиглэлээр хийгдсэн анхны бүтээл юм.

Мэргэжлийн сургалт, дамжаа

  • 1986 онд АШУҮИС-ийн (АУДэС тэр үеийн нэрээр) дэргэдэх мэргэжил дээшлүүлэх факультетын Гоц халдвартын биологичийн курс
  • 1989 онд Казахстаны Алмата хотод Гоц халдвартын биологичийн курс
  • 2005 онд ОХУ-ын Новосибирск хотын биотехнологи, вирус судлалын төвд вирус судлалын сургалт
  • 2009 онд ОБЕГ-т гамшгийн удирдлагын сургалт
  • 2010 онд Вьетнамд “Гамшгийн бэлэн байдал” сургалт,
  • 2012 онд Казахстан улсын Алмата хотод зоонозын ба хөл хориот өвчин судлалын эрдэм шинжилгээний төвд “Биоаюулгүй байдал, чанарын сургалт,
  • 2014 онд мөн дээрх төвд “Биоаюулгүй байдал, биохамгааллын сургагч багш”,
  • 2017 онд Киргизстан улсын Бишкек хотод “Биоаюулгүй байдал, биохамгааллын сургагч багш” сургалт
  • 2019 онд “Биоаюулгүй байдал, биохамгааллын сургагч багш” сургалтын давтан шалгалтыг амжилттай өгсөнөөр олон улсын сургагч багшийн гэрчилгээг авсан

Ажлын туршлага

Д.Цэрэнноров нь Монголын зоонозын өвчин судлалын салбарт 36 жил тасралтгүй үр бүтээлтэй ажилласан чадварлаг эрдэмтдийн нэг юм. Д.Цэрэнноров нь 1985 оны 7 дугаар сард ЭМЯ-наас ЗӨСҮТ (тухайн үеийн нэр ГАХӨЭСТ)-д томилогдон ирж, 1985-1986 онд Амьтан судлагч (биологич), 1987-1999 онд Шимэгч судлагч (биологич), 2000-2001 онд Эпизоотологийн секторын эрхлэгч, 2002-2003 онд Мэргэжлийн сургалт, судалгааны  секторын эрхлэгч, 2004-2013 онд Эрдэм шинжилгээ, сургалт, гадаад харилцаа хариуцсан дэд захирал (2013 оны 1-9 сард Ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч), 2014  онд Шимэгч судлагч (биологич), 2015 онд Нийгмийн эрүүл мэнд, эрдэм шинжилгээ, технологи статистикийн албаны дарга, 2016 онд Захиргаа, төлөвлөлт, хүний нөөц, статистикийн албаны дарга, 2017 оноос одоог хүртэл Эрдэмтэн нарийн бичгийн дарга, гадаад харилцааны асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна.

Д.Цэрэнноров нь ШУТ-ийн захиалгат 5 төсөлт ажил, ОХУ-ын мэргэжлийн байгууллагатай хамтарсан 2 төсөлт ажлын удирдагч, зохицуулагчаар  ажиллаж амжилттай хэрэгжүүлсэн нь үр дүнгийн тайлан болон илтгэл, өгүүллээр баталгаажсан.

Төвийн гадаад хамтын ажиллагааг хариуцан ажиллаж, ОХУ, БНХАУ, ХБНГУ, Япон, Казахстан, АНУ, БНСУ-ын мэрэгжлийн 20 гаруй байгууллагууд болон олон улсын байгууллагууд (ДЭМБ, БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны КОИКА Байгууллага, Японы Жайка ОУ-ын байгууллага, Дэлхийн банк, БОАЖЯ-ны дэргэдэх Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хороо, Европын холбооны Хими, биологи, цацраг идэвхит болон цөмийн эрсдлийг бууруулах (CBRN CoE initiative) санаачлага)-тай нягт хамтран ажиллаж, ЗӨСҮТ-ийн лабораторийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг сургаж чадавхжуулах, эрдэм шинжилгээ, судалгааны хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, молекул биологийн лаборатори байгуулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж амжилттай хэрэгжүүлэн практик үр дүн, олон улсын хэвлэлд нийтлүүлсэн бүтээлээр баталгаажсан.

Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүлийн редакцийн зөвлөлийн гишүүний үүргийг 2003 оноос гүйцэтгэж, 2003-2020 онд уг сэтгүүлийн  жил бүрийн нэг дугаарыг эрхлэн гаргасан.

Д.Цэрэнноров нь төвийн эрдэм шинжилгээ, сургалт, гадаад харилцааны асуудлыг хариуцах явцдаа Олон улсын шинжлэх ухаан техникийн төв (МНТЦ)- ийн дэмжлэгээр Казахстаны Айкимбаевын нэрэмжит Хөл хориот ба Зоонозын халдварын эрдэм шинжилгээний төвд хэрэгжсэн зоонозын халдварын чиглэлээрх сургалтын “К-1817” төсөлд 2010-2014 онд ЗӨСҮТ-ийн болон аймаг, нийслэлийн ЗӨСТ-ийн 79 эмч, биологч, лаборантуудыг, 2014 онд “ Биоаюулгүй байдал, биохамгааллын чиглэлээр сургагч багш бэлтгэх  сургалт”-д 7 мэргэжилтнийг сургах ажлыг тус тус зохион байгуулж, нийт 86 эмч, мэргэжилтний чадавхыг дээшлүүлж хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан.

Эрдэм шинжилгээний бүтээл

Д.Цэрэнноров эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл 200 гаруй, хянан тохиолдуулсан ном, бүтээл товхимол 30 гаруй, судалгааны тайлан 19-ыг боловсруулж, нийтийн хүртээл болгосон ба олон улсын бүтээлүүдэд ишлэл авагдаж байна. Дээрх бүтээлүүдээс 10 гаруй нь Pubmed-д орсон байдаг. https://www.researchgate.net/profile/-д Д.Цэрэнноровын судалгааны бүтээлүүд 2021 оны 5-р сарын 25-ны байдлаар 350 ишлэлд хүрсэн талаар тэмдэглэсэн байна. Тус төвөөс зохион байгуулдаг “Зоонозын халдварын тулгамдсан асуудлууд” эрдэм шинжилгээний хурлыг 2000-2019 онд 16 удаа зохион байгуулж, 8-23 дугаар бүтээлийг хянан тохиолдуулж эмхэтгэж гаргасан.

Монгол улсад эрүүл мэндийн байгууллага үүсч байгуулагдсаны 80 жилд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал, “Зоонозын халдварт өвчин”,  “Олон улсын аялал жуулчлалын эрүүл мэнд”, “Вирус судлалын тулгамдсан асуудал”, “Шинэ ба сэргэн тархаж буй халдварт өвчин”, “Нэг эрүүл мэнд” зэрэг дотоодын болон олон улсын эрдэм шинжилгээний хурлуудыг зохион байгуулахад оролцсон. Төвийн ажилтнуудын дунд судалгааны үр дүнг боловсруулан илтгэл, өгүүлэл бичих ажлыг зохион байгуулснаар тус төвийн эмч, мэргэжилтнүүдийн судалгааны ажлын цар хүрээ, чадавх дээшилсэн ба 2000 оноос хойш 6 доктор, 8 магистр төрөн гарсан байна. 4 докторант, 2 магистрантын судалгааны ажлын удирдагчаар ажиллаж буйгаас 2 нь хамгаалсан. 2 докторын, 2 магистрийн  судалгааны ажлын албан ёсны шүүмжлэгчээр ажилласан юм.

Шагнал

Д.Цэрэнноров 1995, 2011 онд ажил хөдөлмөрөөрөө шалгарч 2 удаа байгууллагын хөдөлмөрийн аврага, 2017, 2018 онд шилдэг ажилтан болсон. Түүний хөдөлмөр бүтээлийг үнэлж 2003 онд ЭМЯ-ны жуух бичиг, 2005 онд “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан”, 2011 онд Нийслэлийн эрүүл мэндийн газрын өргөмжлөл, 2011 онд ШУА-ийн хүндэт жуух бичиг, 2018 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2019 онд нийслэлийн эрүүл мэндийн тэргүүний ажилтан, 2021 онд алтан гадас одонгоор тус тус шагнасан.

АНАГААХ УХААНЫ ДОКТОР ЖАНЧИВ ОВОГТОЙ МЯГМАР

Боловсрол              

Улаанбаатар хотын 17-р сургуулийг дүүргэж, 1984 онд ОХУ-ын Иркутск хотын  Анагаах ухааны дээд сургуулийг эрүүл ахуйч их эмчийн мэргэжлээр төгссөн.

Монгол орноос 1958-1999 онд илрүүлсэн тарваган тахлын нянгийн 3000 гаруй омгийн судалгааны дүнг нэгтгэн, дүн шинжилгээ хийснээр 2003 онд “Монгол орны тарваган тахлын нянгийн биологийн шинж төрх” сэдвээр Анагаах ухааны боловсролын доктор (PhD)-ын зэргийг хамгаалсан.

Мэргэжлийн сургалт, дамжаа

  • 1988 онд шүүх эмнэлэг, эмгэг анатомийн 3 сарын сургалт
  • 1989 онд Гоц халдвартын эмчийн мэргээжил эзэмшүүлэх 3 сарын сургалт
  • ОХУ-ын Иркутск хотын Тарваган тахлын эрдэм шинжилгээний хүрээлэнд Гоц халдвартын эмчийн мэргэжил дээшлүүлэх 14 хоногийн  сургалт
  • 2003 онд Казахстан улсын Алмата хот дахь Зоонозын ба хөл хориот өвчний эрдэм шинжилгээний төвд нян судлагч эмчийн мэргэжил дээшлүүлэх 2 сарын сургалт

Ажлын туршлага

1984-1986 онд Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Ардын Армийн 131-р ангид их эмч, 1986-1988 онд Талх чихрийн комбинатад эрүүл ахуйч их эмч, 1988-2016 онд тус Төвд нян судлагч эмч,  микробиологийн тасаг болон сектор, эрдэм шинжилгээ судалгааны тасгийн эрхлэгч, эрдэм шинжилгээний ажилтан, сургалт хариуцсан эмч, 2004- 2008 онд эрдэмтэн нарийн бичгийн дарга, 2005-2006, 2009, 2011-2013 онд лабораторийн зөвлөх эмчээр, 2013-2016 онд тус Төвийн дэд захирал, МТҮ-ний албаны даргаар тус тус ажилласан.

Ажиллах хугацаандаа Говь-Алтай, Өвөрхангай, Төв, Баянхонгор,  Өмнөговь аймгуудад 9 удаа 200 гаруй хоногийн томилолтоор байгалийн голомтын хяналтын шинжилгээнд ажиллахдаа 20000 гаруй материалыг нян судлал, вирус судлал, ийлдэс судлалын аргаар шинжилж, тарваган тахал, холер, эризоплойдын нянгийн 50 өсгөвөр илрүүлжээ.  

1989-2006 онуудад  Баянхонгор,  Ховд,  Говь-Алтай,  Улаанбаатар хот,  Хэнтий,  Архангай  аймагт гарсан тарваган тахлын хүний өвчлөлийн 6 голомтод ажиллан лабораторийн шинжилгээ, оношилгоог гүйцэтгэж,  голомтыг цомтгон дарахад оролцсон байна.

Төгсөлтийн дараах сургалтыг хариуцаж ажиллахдаа эрх зүйн орчин, сургалтын хөтөлбөрийн агуулга, хэлбэрийг  боловсронгуй болгосны зэрэгцээ  их эмч, биологч, лаборант, ариутгагч, дүн бүртгэгч бага эмч нарын мэргэжил эзэмшүүлэх сургалтад Ур чадварын буюу Гардан үйлдлийн шалгалтыг практикт нэвтрүүлсэн. Төгсөлтийн дараах 13 удаагийн сургалтыг зохион байгуулж, 200 гаруй суралцагчид 800 гаруй цагийн хичээлийг заасан байна.

Y.pestisB.anthracis, V.cholerea, E.rhusiophatiae омгуудад гүн хөлдөөх системийг туршсан 2 жилийн судалгааны дүнг үндэслэн нянгийн өсгөвөр, омгийн хадгалалтын горим, био аюулгүй ажиллагааг сайжруулах зорилгоор АӨС-ийн үйл ажиллагаанд МicrobankTM  технологийг нэвтрүүлсэн.

Лабораторийн анхан шатны бүртгэлийг Excel программд шилжүүлэх ажлыг санаачлан нэвтрүүлжээ.  

Ж.Мягмар нь нян судлагч эмчийн “Тэргүүлэх” зэргийг 1998, “Зөвлөх” зэргийг 2011 онд тус тус хамгаалж, 2009 онд “ Клиникийн профессор” цолыг хүртэж, 2010 онд ӨМӨЗО-ны “Хилээр орох, гарах хяналт, хорио цээрийн товчоо”-ны харьяа “Тарваган тахлын үндэсний лавлагаа лаборатори “-ийн Зөвлөх мэргэжилтэнээр ажиллах зөвшөөрлийн гэрчилгээг хүлээн авсан болно.

Эрдэм шинжилгээний бүтээл

Ажиллах явцдаа эрдэм шинжилгээний 70 орчим илтгэл, өгүүллийг туурвиж, мэргэжлийн холбогдолтой 30 орчим заавар, журам, удирдамж, протокол, стандарт, ном эмхэтгэлийг хамтран боловсруулж,  нийтийн хүртээл болгожээ.

Тус Төвөөс эрхлэн гаргадаг “Мэдээлэл” сэтгүүл, “Эрдэм шинжилгээний бүтээл”-, 2014-2017 онд ХӨСМС-ийн редакцийн зөвлөлд, мөн тус төвийн Эрдмийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж, эрдэм шинжилгээний хурлын 20 орчим эмхэтгэл, бүтээлүүдийг хянан тохиолдуулсан байна.

Шагнал

Ж.Мягмар нь 1990,  1998, 2000, 2004 онуудад тус Төвийн болон гоц халдвартын системийн “Тэргүүний ажилтан”-аар шалгарч, 1997 онд ЭМНХ Яамны “Хүндэт жуух”, 2001 онд “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдэг, 2009 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар тус тус шагнагдсан.            

МАЛ ЭМНЭЛГИЙН УХААНЫ ДОКТОР ХҮРЭЛЧУЛУУНЫ ЦЭРЭНСҮРЭН

Ариутгал халдваргүйтгэл биоүйлдвэрлэлийн тасгийн эрхлэгч

Боловсрол

  • 1993 онд Арбулаг сумын 10 жилийн дунд сургуулийг төгссөн.
  • 1995-2000 oнд Хөдөө аж ахуйн их сургуулийг малын эмч мэргэжлээр төгссөн.
  • 2002 онд “Боомын эсрэг хэт дархлаат ийлдэснээс иммуноглобулин гарган авах” сэдвээр ХААИС-ийн Мал эмнэлгийн шинжлэх ухааны магистр,
  • 2016 онд “Монгол эмийн ургамлын холимогоор суулгалт өвчнийг эмчлэх болон үрэвслийн үеийн дархлааны механимыг судлах” сэдвээр БНХАУ-ын ӨМӨЗО-ны ХААИС-ийн Мал эмнэлгийн ухааны докторын зэргийг тус тус хамгаалсан.

Ажлын туршлага

2001-2019 он хүртэл Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Биотехнологи, инновацийн албаны биобэлдмэлийн тасагт эрдэм шинжилгээний ажилтнаар ажилласан. Ажиллах хугацаандаа Эрүүл Мэнд Яамны захиалгат Шинжлэх Ухаан Технологийн Сангийн санхүүжилттэй хэрэгжсэн эрдэм шинжилгээний төсөлт ажил, Биобэлдмэл, Молекул биологийн лабораторит эмчлэх болон урьдчилан сэргийлэх биобэлдмэл гарган авах, үйлдвэрт нэвтрүүлэх, технологийн заавар, улсын стандартын төсөл боловсруулах, батлуулах, олон улсын стандартын дагуу туршилт шинжилгээг хийх, үр дүнд хяналт тавьж үнэлгээ хийх асуудлыг хариуцан эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байсан.

2019 оны 7 сараас эхлэн тус төвийн Нэгдсэн лабораторийн албаны ариутгал халдваргүйтгэл биоүйлдвэрлэлийн тасгийн эрхлэгчээр ажиллаж байна. Ариутгал халдваргүйтгэл биоүйлдвэрлэлийн тасаг нь лабораторийн оношилгоо шинжилгээ, судалгааны ажлын  бэлэн байдлыг өдөр тутам ханган ажилладаг бөгөөд Био-үйлдвэрлэлийн лаборатори нь нянгийн шалтгаант халдварт өвчнүүд болох тарваган тахал, боом, холер, хулгана тахал, бруцеллёз, пастереллёз, хуурмаг сүрьеэ, листериоз, төрөл бүрийн мөөгөнцөрийн халдварт өвчний оношилгоонд ашиглагдах 380 төрлийн микрбиологийн тэжээлт орчин, 395 төрлийн будаг урвалж уусмал, 25 төрлийн цаас будаг, 3 төрлийн нянгийн биохимийн идэвхи тодорхойлох цаас, 3 төрлийн оношилгооны бактериофаг үйлдвэрлэж Эрүүл зүй чанарын хяналтын лабораторид нян судлалын шинжилгээнд хамруулсаны дараа гэрээт байгууллага,  салбар 15 ЗӨСТөвүүд, үндэсний төвийн лавлагаа лабораторийн оношилгоо шинжилгээ,судалгааны ажилд зориулан бэлтгэн нийлүүлэж байна.

Эрдэм шинжилгээний бүтээл

Х.Цэрэнсүрэн нь 2001-2021 оны хооронд нэг сэдэвт бүтээл 2, ном, сурах бичиг 5, зохиогчийн эрхийн гэрчилгээ 3, Монгол улсын стандарт 6, олон улсын хамтарсан эрдэм шинжилгээний тайлан 1,  дотоодын судалгааны ажлын тайлан 11, гадаад болон дотоодод эрдэм шинжилгээний өгүүлэл 10 гаруй, эрдэм шинжилгээний илтгэл 20 гаруй бүтээлүүдийг хэвлүүлэн олон нийтийн хүртээл болгосон.

Шагнал

2011 оны шилдэг эрдэм шинжилгээний ажилтан,  2012 онд ЭМЯ-ны “Хүндэт жуух бичиг”, 2016 онд Боловсрол соёл шинжлэх ухааны яамны “Хүндэт жуух бичиг”, 2017 онд ЭМЯ-ны “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдэгээр тус тус шагнагдсан. 2020 онд хариуцан ажиллаж байгаа Ариутгал халдваргүйтгэл биоүйлдвэрлэлийн тасаг байгууллагынхаа шилдэг хамт олноор шалгарсан.

Анагаах ухааны доктор Баасандавгын Уянга

Тархвар судлаач

Боловсрол

2004 онд ЭМШУИС-ийг НЭМС-д “Эрүүл ахуйч-Тархвар судлаач” мэргэжлээр төгссөн.  2005 онд “Гоц халдвартын эмч”-ийн курс, 2011 онд Монголын талбарын тархвар судлалын хөтөлбөрийн хүрээнд талбарын тархвар судлагчийн 1 жилийн сургалтанд хамрагдсан. 2011 онд ЭМШУИС-д “Хачигт энцефалитын дархлаажуулалтын үр дүн” сэдвээр Нийгмийн эрүүл мэндийн магистер,   2020 онд “Ач” АУИС-д “Монгол улс дахь хачигт энцефалитын тархалт, тархвар судлалын онцлог” сэдвээр АУ-ны докторийн зэрэг хамгаалсан.

Ажлын туршлага

Б.Уянга нь сургууль төгсөөд 2004 онд ЗӨСҮТ орж ажилласнаас хойш 17 жил өнгөрчээ. Ажиллах хугацаанд хяналт шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн, нян судлалын эмч, эрүүл мэндийн сургалт сурталчилгаа, дархлаажуулалт хариуцсан эмчээр, хачгаар дамжих халдвар хариуцсан эмчээр тус тус ажилласан.

Эрдэм шинжилгээний бүтээл

Б.Уянга нь ажиллах хугацаандаа лабораторийн оношилгоо, дархлаажуулалт, тандалтын чиглэлээр ном, нэг сэдэвт бүтээл 4,  гадаадын өгүүллэг 7, дотоодын өгүүллэг 8, гадаад дотоодын 20 гаруй илтгэл бичиж, хурал зөвлөгөөнөөр танилцуулан, хэвлүүлсэн.  

Шагнал

2015 онд эрүүл мэндийн яамны жуух бичиг, 2018 онд эрүүл мэндийн яамны тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнагдсан.

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter