Зорилго: Магистрант, докторант оюутны бүтээлч санааг дэмжин, шинжлэх ухаанд оруулах хувь нэмрийг үнэлэн, өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх чадварыг хөгжүүлэхэд оршино.
ЭШ-ний хурлын зохион байгуулагч: АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Молекул биологи- Удамзүйн тэнхим
Хурал зохион байгуулагдах хугацаа: 2025 оны 12 сарын 05-ны өдөр
Хурал зохион байгуулагдах хэлбэр: Танхимаар зохион байгуулагдана.
Илтгэлийн хураангуй хүлээж авах: Илтгэлийн хураангуйг заасан хугацааны дотор alkhamuragsh@mnums.edu.mn хаягаар хүлээж авна.
Илтгэлийн хураангуй ирүүлэх хугацаа: 2025 оны 11-р сарын 20-ны 17.00 цаг хүртэл
Илтгэлийн хураангуйн төлбөр: 40’000 төгрөг
Шагналын сан: Байр эзэлсэн судлаачдыг дараах байдлаар шагнаж урамшуулна.
- Шилдэг илтгэл (магистрант): Өргөмжлөл, мөнгөн шагнал
- Шилдэг илтгэл (докторант): Өргөмжлөл, мөнгөн шагнал
- Шилдэг ханын илтгэл: Өргөмжлөл, мөнгөн шагнал
Аман илтгэл шалгаруулах явц:
– 1-р шатанд ирсэн хураангуйгаас шүүгчдийн бүрэлдэхүүн 10 хураангуйг аман илтгэлээр, 5 хураангуйг ханын илтгэлээр тус тус шалгаруулна. Хүлээн авсан бүх илтгэлийг электрон илтгэлийн хураангуйд оруулан хэвлэнэ.
– 2-р шатанд шалгарсан 10 илтгэлийг “Алхам Урагш 2025” ЭШ-ний хурлын үеэр нээлттэй хэлэлцүүлж аман илтгэл 2 (магистрант, докторант тус бүр нэг), ханын илтгэл 1-ийг шалгаруулна.
Шалгуур үзүүлэлт:
1-р шат:
- Шинжлэх ухаанч байдал
- Судалгааны бүтээлч санаа, шинэлэг тал
- Судалгааны ач холбогдол
- Хураангуй бэлтгэсэн байдал
2-р шат:
– Үндсэн үзүүлэлт (тус бүр – 10)
- Шинжлэх ухаанч байдал
- Шинэлэг тал
- Ач холбогдол
– Нэмэлт үзүүлэлт (тус бүр – 5)
- Илтгэх чадвар
- Үзүүлбэр бэлтгэсэн байдал
- Цаг барилт
- Асуултанд хариулсан байдал
– Нийлбэр оноо тэнцсэн тохиолдолд үндсэн үзүүлэлтийг баримтлана.
Илтгэлийн хураангуйд тавигдах шаардлага:
- Илтгэлийн хураангуйг А5 цаасны 3 нүүрнээс хэтрүүлэлгүй, Times New Roman фонтоор:
– Үндэслэл
– Зорилго
– Материал, арга зүй,
– Үр дүн,
– Дүгнэлт гэсэн хэсгүүдийг багтаан Windows Word программ ашиглан Монгол хэл дээр бэлтгэнэ. Хураангуй нь бүх талаас 2 см зайтай байна;
(Хураангуйн загварыг хавсралтаас үзнэ үү!)
- Хураангуйн гарчиг нь Sentence, үсгийн хэмжээ 12, Bold хэлбэрээр бичнэ.
- Гарчигийн дор судлаачдын нэрс, харъяа байгууллагын нэрсийг үсгийн хэмжээ 9, Italic хэлбэрээр бичнэ;
- Судлаачдын нэрсийн төгсгөлд харъяа байгууллагыг тодорхойлох зүүлт бичнэ. Жишээ нь: Д.Чанцалдулам1, М.Пүрэвдорж2, И.Пүрэвдорж3 гэх мэтээр;
- Харъяа байгууллагын нэрийг бүтэн нэрээр, Italic фонтоор зүүлтний дарааллын дагуу, нэр бүрийг шинэ мөрнөөс бичнэ (Жишээ нь: 1 Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, 2 Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, 3 Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төв…гэх мэтээр)
- Илтгэгчийн e-mail хаягийг холбогдох утасны дугаарын хамт бичнэ;
- Хураангуйн үндсэн тесктийг Times New Roman фонтоор, үсгийн хэмжээ 10, Regular, мөр хоорондын зай single, 2 талаасаа тэнцүүлсэн буюу justified загвараар бичнэ;
- Илтгэлийн хураангуйд хүснэгт, график, зураг оруулахгүй болохыг анхаарна уу!!!
- Та бүхэн хураангуйн загварыг хавсралтаас харна уу!!!
- Хураангуйн word file-ын нэр: тухайн зохиогч нь Магистрант оюутан бол бол М, докторант оюутан бол D, доогуур зураас бичээд (_), криллээр Илтгэгчийн нэр, доогуур зураас, гарчигийн эхний гурван үгийг бичиж alkhamuragsh@mnums.edu.mn хаягаар илгээнэ үү!!! (Жишээ нь: M_Чанцалдулам_Адреногенитал_хамшинжийн_генетикийн. D_Чанцалдулам_Адреногенитал_хамшинжийн_генетикийн гэх мэт…)
- (Хураангуйн загварыг хавсралтаас үзнэ үү!)
Бусад шаардлага:
- 2-р шатанд шалгарсан илтгэлүүдийн илтгэх хугацаа 8 мин.
- Бүртгэлийн хураамж 40’000₮. Илтгэгчдэд илтгэлийн хураангуйг цахим хэлбэрээр өгнө.
- Өөр эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцэгдээгүй байх
Нийтэлсэн огноо: 2025.10.21