You are here: Home / Суралцагчийн эрх, үүрэг
- Батлагдсан хөтөлбөр, удирдамжийн дагуу суралцах;
- Суралцах үйл ажиллагааг дэмжсэн орчин, нөхцлөөр хангагдах (байнгын үйл ажиллагаатай хэвлэх, хувилах төхөөрөмж, компьютер, интернет холболт бүхий номын сан, ажлын болон амралтын өрөө, хувцасны өлгүүр гэх мэт);
- Сургалтын явц, чанар, зохион байгуулалт, үр дүнгийн талаар тасгийн болон байгууллагын захиргаа, сургалт эрхэлсэн нэгжид санал, хүсэлт, шаардлага тавих;
- Эмнэл зүйн дадлага хичээлийн үед өвчтөний оношилгоо, эмчилгээнд тулгарсан бэрхшээлтэй асуудлаар сургалт удирдагч багш болон тухайн багийн бүх эмч нараас зөвлөгөө авах;
- Нэг жилээс дээш хугацаагаар суралцах тохиолдолд удирдагч багшийн гаргасан хуваарийн дагуу сургалт эрхэлсэн нэгжээр баталгаажсан тохиолдолд ажлын 15 хоног амрах;
- Хүндэтгэх шалтгааны улмаас сургалтыг таслах, сургалтыг тогтоосон хугацаанд дуусгах боломжгүй болсон тохиолдолд хүсэлтээ журмын дагуу тавьж, чөлөө авах, сургалтыг түр хугацаагаар хойшлуулах;
- Эмчийн багийн гишүүний хувьд шинэ ажилтны хөтөлбөрт хамрагдан ажил үүргийн хуваарийг баримтлан, шаардлагыг биелүүлэх;
- Сургалт эрхлэгч байгууллагын үндсэн болон дэмжих үйл ажиллагаа сургалтын үйл ажиллагаатай холбоотой хууль, дүрэм, журам, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлага, хувцаслалтын хэм хэмжээг чанд мөрдөх;
- Сургалт эрхлэгч байгууллагын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон сургалттай холбоотой бүхий л үйл ажиллагаанд оролцох;
- Суралцагч нь эрүүл мэндийн үзлэгт хамрагдах, дархлаажуулалт хийлгэх;
- Сургалт удирдагч багш нар, бусад ажилчид, үйлчлүүлэгч, өвчтөн, тэдний ар гэрийнхэнтэй харилцан хүндэтгэх зарчмаар, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм, хэмжээг баримтлан харьцах, хэрэв алдаа доголдол гаргах, тусламж үйлчилгээг бие даан үзүүлбэл хариуцлага хүлээх;
- Нийтийг хамарсан гамшгийн нөхцөл байдал үүсэх, халдварт өвчний цартахал гарах, онц байдал болон гамшгийн үеийн бэлэн байдал зарлагдсан тохиолдолд эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр багшийн удирдлаган дор дайчлагдан ажиллах;
- Сургалтын цаг хугацаатай давхцуулан хөдөлмөр эрхлэхгүй, магистр, докторын сургалтанд хамрагдахгүй байх;
- Батлагдсан хуваарийн дагуу жижүүрийн туслах эмчийн үүрэг гүйцэтгэх;
- Сургалтын төлбөрийг заасан хугацаанд бүрэн төлөх;
- Суралцах явцдаа байгууллагын эд хөрөнгө, эмнэлгийн багаж хэрэгслийг эвдрэл, үрэгдэлгүй зохих журмын дагуу эзэмших, ашиглах;
- Өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас байгууллагад эд хөрөнгийн болон бусад хохирлыг учруулбал хөдөлмөрийн хуулинд зааснаар эд хөрөнгийн бүрэн болон хязгаарлагдмал хариуцлага хүлээх;
- Төрийн захиргааны төв байгууллага, байгууллагын захиргаанаас зохион байгуулж буй цаг үеийн болон нийтийг хамарсан ажилд оролцох;
- Байгууллага, хувь хүний нууц, ажил үүрэгтэй холбоотой нууцыг хадгалах;