Иргэдээс санал хүсэлт авах
8083

Санал хүсэлт, өргөдөл, гомдлын хариуг: Хуульд заасны дагуу 30 хоногийн дотор хариу хүргүүлнэ.

Иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдлыг info@nczd.gov.mn хаяг болон онлайн формоор (энд дарна уу) хүлээн авах ба иргэн та харилцах имэйл хаягаа үлдээнэ үү.

Утас: 70282853 (Ажлын цагаар)

Санал хүсэлт, өргөдөл, гомдол гаргагч нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчих, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хохироох, ялгаварлан гадуурхахыг уриалахыг хориглоно.

Онлайнаар ирсэн санал хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авсны дараа мэдээлэл, холбогдох зөвлөгөө, тайлбар, хариуг илгээсэн имэйлийн дагуу өгнө. Өргөдөлд заасан асуудлыг судлах, хариу өгөхөд хугацаа шаардлагатай бол тус асуудлыг холбогдох мэргэжилтэнтэй хамтран судалж хариу өгнө. “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай” хуулийн дагуу өргөдлийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ.

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter