Дотоод хамтын ажиллагаа
Эрүүл мэндийн салбар, аймаг, нийслэлийн засаг даргын тамгын газар, ОБЕГ, мэргэжлийн хяналтын болон байгаль орчны байгууллагууд, ҮХХААЯ, МЭҮГ, МЭЭШХ, УМЭАЦТЛ, аймаг, нийслэлийн мал эмнэлгийн байгууллага, улсын цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэн, АШУҮИС, МУИС, УБИС зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Олон улсын хамтын ажиллагаа
Гадаад хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин хөгжиж ОХУ, БНХАУ, Казакстан, ХБНГУ, Япон, АНУ-ын мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
- Москва: Н.Ф.Гамалейн нэрэмжит Халдвар, нян судлалын хүрээлэн
- Новосибирск: Вирүс судлал, биотехнологи, эрдэм шинжилгээний “Вектор” төв
- Эрхүү: Сибирь, Алс Дорнодын тарваган тахал судлалын эрдэм шинжилгээний хүрээлэн
- Эрхүү: Халдвар, нян судлалын эрдэм шинжилгээний хүрээлэн
- Бээжин: Хорио цээр, хяналтын академи
- Эрээн: Хилээр орох гарахыг хянах ба хорио цээрийн товчоо
- Хөх хот: ӨМӨЗО-ны Нутагшмал өвчний хяналт сэргийлэлтийн төв
- Алма-Ата: М.Айкимбаевын нэрэмжит Хөл хориот, зоонозын халдварт өвчин судлалын төв
- Мюнхен: Бундесвергийн микробиологийн хүрээлэн
- Мюнхен: Мюнхены их сургууль
- Гёттинген: Гёттингены их сургууль
- Токио: Халдварт өвчний үндэсний хүрээлэн
- Флорида: Флоридагийн их сургууль
- Флорида: Айвогийн их сургууль
Мөн ДЭМБ, НҮБ, Азийн хөгжлийн сан, Дэлхийн банк, Япон Улсын “Жайка”, БНСУ-ын “Койка” зэрэг олон улсын байгууллагуудтай эрдэм шинжилгээ, судалгаа, сургалт технологийн чиглэлээр хамтын ажиллагаагаа амжилттай хөгжүүлж байна.