Сургалт
Экологийн цагдаагийн албан хаагчдад тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа
7
2026 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлье” сэдэвт танхимын сургалтыг зохион байгууллаа.
🎯 Зоонозын халдварт өвчний идэвхжлийг бууруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой тус сургалтад Экологийн цагдаагийн албаны 40 албан хаагч хамрагдав.
🦠 Сургалтын үеэр тарваган тахал өвчний эмнэлзүйн шинж тэмдэг, халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, хяналт шалгалтын үеийн аюулгүй ажиллагааны дэглэмийн талаар мэдээлэл өгч, оролцогчдын мэдлэг, чадавхыг дээшлүүллээ.
🤝 Ийнхүү эрсдэл бүхий нөхцөлд ажилладаг албан хаагчдын мэдлэгийг нэмэгдүүлэх, байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter