Сургалт
Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа
7

Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/1157 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд тарваган тахал болон зоонозын өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалтыг 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдөр зохион байгууллаа.
Сургалтад нийслэлийн хэмжээнд автотээврийн хяналтын постод үүрэг гүйцэтгэх Нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Мал эмнэлгийн газар, Нийслэлийн Байгаль орчны газар болон дүүргийн холбогдох байгууллагын нийт 118 алба хаагч хамрагдлаа.
Сургалтаар тарваган тахал өвчний тархалт, халдвар дамжих зам, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгч, автотээврийн хяналтын постод ажиллах алба хаагчдын анхаарах асуудлыг танилцуулсан юм. Түүнчлэн тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын үед байгууллага хоорондын хамтын ажиллагааг хангах, сэжигтэй тохиолдол илэрсэн үед холбогдох байгууллагад мэдээлэх, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх талаар зөвлөмж өглөө.
Тус сургалтыг тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг үр дүнтэй зохион байгуулах, алба хаагчдыг болзошгүй халдварын эрсдэлээс хамгаалах, халдварын сэжигтэй тохиолдолд авах арга хэмжээний бэлэн байдлыг хангах зорилгоор зохион байгуулсан юм.

Нийтэлсэн огноо: 2026.09.02

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter