Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төв 2025 оны 5 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд Баацагаан сумын Бөөнцагаан нууранд шувууны тандалт судалгааг хийлээ.
Шувууны тандалт судалгаагаар 16 зүйлийн 1247 ус намгийн шувуу тоологдсон. Энэхүү тандалт судалгаа нь шувуунаас хүнд халдварлах аюултай халдварт өвчний эрсдэлийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөхөд чухал ач холбогдолтой бөгөөд цаашид ийм төрлийн тандалт, ажиглалтыг тогтмол зохион байгуулах шаардлагатай юм.
Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтэлсэн огноо: 2025.06.18