Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс 2 жил тутамд уламжлал болгон зохион байгуулдаг “Зоонозын халдварын тулгамдсан асуудал” олон улсын эрдэм шинжилгээний хурал 2025 оны 09 дүгээр сарын 16, 17-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
Тус эрдэм шинжилгээний хурал нь хүн амын эрүүл мэндийг зоонозын гаралтай халдваруудаас урьдчилан сэргийлэх чиглэлээр үндэсний болон бүс нутгийн хэмжээнд авч хэрэгжүүлж ирсэн арга хэмжээнүүд, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад салбар дундын болон салбар хоорондын хамтын ажиллагааны цаашдын чиглэлийг тогтоох, өргөжүүлэх, зоонозын өвчний судалгаа, шинжилгээнд нэвтэрч буй дэвшилтэт технологи, арга зүйг хуваалцах зэрэг өргөн хүрээг хамарсан судалгааны ажлын үр дүнгээ танилцуулж, эрдэм шинжилгээний хуралд идэвхтэй оролцохыг урьж байна.
Эрдэм шинжилгээний хуралд хэлэлцэх судалгааны илтгэлийг 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор altantogtokh@nczd.gov.mn, tserennorov@nczd.gov.mn, nczd@nczd.gov.mn хаягаар тус тус хүлээн авах боломжтой.
“ЗООНОЗЫН ХАЛДВАРЫН ТУЛГАМДСАН АСУУДАЛ” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ХЭЛЭЛЦЭХЭЭР ИРҮҮЛЖ БУЙ ИЛТГЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА”-ыг энд дарж үзнэ үү
Нийтлэгдсэн огноо: 2025.03.27